Засгийн газрын 2020 оны 108 дугаар тогтоолоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан. Үүний дагуу өнөөдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн цахимаар хуралдлаа. Хуралдаанд Хууль зүй дотоод хэргийн сайд бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 35 гишүүд оролцлоо.
Хуралдаанаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Салбар зөвлөл, тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Дэд зөвлөлийн ажиллах нийтлэг журам, бүрэлдэхүүн, Зохицуулах зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг тус тус хэлэлцэн баталлаа.
Цаашид гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны суурь судалгаатай, криминологийн судалгааны үндсэн дээр тулгуурлаж төлөвлөн явуулах шаардлага байгааг зохицуулах зөвлөлийн дарга хуралдааны үеэр онцолж байлаа. Өнгөрсөн жилүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хэд хэдэн суурь судалгааг явуулсан. Энэхүү суурь судалгаанд тулгуурлаж 2021 оны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөг боловсруулжээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлыг шинэ шатанд ахиулах хүрээнд таван уриалгыг дэвшүүлж байгаа болохыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар танилцууллаа.
Тухайлбал:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна