Б.Энхбат: Шүүх тогтолцоо бүлэг хүмүүсийн эрхшээлд автчихсан, өөрсдийнхөө томилсон хүмүүст үйлчилдэг

С.Гандэлгэр
Өчигдөр 13 цаг 36 минут

"Хон Хэрээд"ийн Б.Энхбат өнөөдөр Сүхбаатарын талбай дээр 15:00 цагийн үед мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэл хийх үеэрээ хэд хэдэн ноцтой зүйл ярьсан юм. Түүний ярьсан асуудлуудыг товчлон та бүхэнд хүргэж байна.

"Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хоорондоо эв түнжингүй, маргаан, зөрчилтэй байгаагаас болж ард түмэн хөлд нь үрэгдэж цөхөрч байна. Үүнийг анхааралдаа авч төрийн өндөрлөгүүд эв түнжинтэй байж тулгамдаж буй асуудалд цэг тавих хэрэгтэй.
 
Би Монгол Улсын АТГ-ын анхны дарга Дангаасүрэн гэдэг хүнд тэр үед том алба хашиж байсан нэр бүхий 40 хүний авилгатай холбоотой хэргийг шалгуулахаар өгч байсан. Жишээлбэл дунд нь МУ-ын Ерөнхийлөгчтэй холбоотой баримт байгаа. Энэ хүнтэй холбоотой хэргүүдийг шалгаж өгөөч гээд би тэр үед нь нэр дурдаж байгаад өгч байсан. Сэтгүүлч хийж байсан хүний хувьд энэ хүмүүсийн өмч хувьчилж авч байхдаа хийж байсан булхайг арван хуруу шиг ээ мэднэ. 

Миний хувийн архив, миний болон аавын минь цуглуулсан гар бичвэрүүдээс маш олныг нэр бүхий хүмүүс хурааж авчихаад одоо тэр архивын материалуудыг заримыг нь галдан шатаагаад, устгачихсан.
Үлдсэн материалаа авч, зарим холбогдох хэргүүдийг нөхөн сэргээлгэх гээд АТГ, хууль хяналтын байгууллагуудаар шалгуулах гэсэн. Харин харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ материалыг маань хурааж авсан “Монголросцветмет” нэгдэл нэрийн дор халхавчлагдсан хүмүүс буцааж өгөхгүй байна. 

“Монголросцветмет” нэгдлийн захирал Б.Мөнхбатаар халхавчилсан хүмүүс энэ хэрэг дээр шинжээчийн хуурамч дүгнэлт гаргуулж, шүүхэд нөлөөлөх гэж оролдож байсан. Би арга ядаад хуурамч шинжээчид нь эрүүгийн хэрэг үүсгүүлж байна. Хоёрдугаарт гэрч нараар хуурамч мэдүүлэг өгүүлж байна.
Аль нэг шүүх дээр хэрэг шилжээд очих юм бол өөрсдийнх нь таньдаг шүүгч хүлээж авдаг. Таньдаг шүүгч нь хүлээж аваад тэр хэргийг нөгөө талд ашигтай байлгах гээд чадахгүй бол өөр шүүх рүү дахиад таньдаг шүүгчрүү шилжүүлдэг. 

Миний хэрэг дээр шударга шүүгч нар таарч байна. Бүр шударга шүүгч нар бол өргөдлөө өгөөд нөлөөнд автаж байгаа учраас энэ хэргээс гарлаа гээд гараад явчхаж байгаа шүүгч нар байна. Нөгөө талаас шүүх хурал эхэлж байхад нөгөө тал цүнхтэй юм авчраад шүүгчид өгөхөд нь АТГ-г дуудуулаад шалгуулахад хожим нь тэр цүнхэнд өөр юм байсан. Мөнгө байгаагүй гээд хэлж байна. АТГ хүртэл нөгөө талд орж үйлчлээд байна. 
Эндээс харвал шүүхийн удирдлагын тогтолцоо тодорхой бүлэг хүмүүст үйлчилдэг болчихсон байна. Тийм учраас хууль, хяналтын байгууллага бүлэг хүмүүсийн эрхшээлд автчихсан өөрсдийнхөө томилсон хүмүүст үйлчилдэг болчхоод байна. 

МУ-ын Ерөнхий сайд нь жирэмсэн эмэгтэйг нимгэн хувцастай зөөснийхөө төлөө ард түмнээсээ уучлалт гуйгаад зогсож байна. Харин Төрийн тэргүүн нь энд эсэргүүцэл илэрхийлээд амиа алдчихсан, шарил нь талбай дээр байж байхад шагнал гардуулахаа зогсоогоод хойшлуулах ч үгүй. Баяр ёслол тэмдэглээд сууж байна.
МУ-ын Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчийг ард түмнээ 7-р сарын нэгэн шиг үйл явдалд турхирч байна. Би огцорлоо гээд огцорч байх жишээтэй.

Монголд мафийн ноёрхолд тогтчихжээ. Эдний эсрэг тэмцэх хэрэгтэй байна. Гэтэл МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын гомдлоор над дээр хоёр удаа эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоо Женкогийн тухай ямар нэг пост оруулангуут баахан солиотой юмнууд “ална шүү, хядна шүү” гэнэ. 

Миний энэ шүүх дээр явж байгаа асуудлууд эцсийн эцэст МУ-ын Ерөнхийлөгчийн хяналтад байдаг Шүүх, Прокурорын мэдэл байгаад байна. Тийм учраас би ийм аюултай байдалд байна.  Гэхдээ тэдгээр материалуудын зарим нь надад бий. Хэрвээ энэ хэрэг шийдэгдэхгүй бол би ихэнхийг нь ил гаргана. 

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл шууд дамжуулу буйг ашиглаад миний гарт амь үрэгдсэн талийгаач хүүгийн гэр бүлээс ахиад нэг уучлалт гуйя. Би маш муухай нүгэл хийсэн хүн." гэв



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.183
    3 цагийн өмнө

    ЭНЭ СОЛИОТ БАС ЮУ ХАВРАНЫН СИНДРОМ ЭХЭЛЖ ДЭЭ БАГА Л БОЛИОСОЙ

    Хариулах
  • 103.229.122.103
    16 цагийн өмнө

    Enkhbat gej hun bol eh oronch hun shuu

    Хариулах
  • 81.223.16.42
    17 цагийн өмнө

    1 hun alsan hun dahiad hediigch alj chadna

    Хариулах