Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХЦ гишүүдтэй уулзлаа

6 цаг 29 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая Үндсэн хуулийн цэцийн байранд очиж, уулзалт хийгээд буцав. Төрийн хамгаалалт дор болсон энэхүү уулзалтаар чухам юу яригдсан бэ гэдэг анхаарал татаж байна. Үндсэн хуулийн цэц дээр  Ерөнхийлөгч Х.Баттулгын  дахин нэр дэвших эрхтэй эсэх асуудал явж байгаа. 

Магадгүй тэрбээр энэ асуудлаараа цэцийнхэнтэй уулзалт хийсэн уулзалт болов уу хэмээн таамаглаж байна. Учир нь үүнээс өмнө Ерөнхийлөгч төрийн ордонд цэцийн гишүүдийг дуудаж уулзсан  тухай хэвлэлүүд мэдээлж байв. 

Сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийн Цэцэд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй, үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодруулж өгөх ёстой гэж үзэж байгаа учраас хандаж байгаагаа мэдэгдэж байв.

Тодруулж хэлбэл,  Үндсэн хуулиндаа өмнөх Ерөнхийлөгч нар дахин сонгуульд нэр  дэвших боломжгүй гээд заачихсан байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаагүй нь өнөөдрийн маргааны үндэс болсон гэж хэлж болно. Дээр нь энэхүү зүйл заалтыг 2025 онд хэрэгжүүлнэ гэж байгаад нааш нь татаж, 2021 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжинэ гэж өөрчилсөн байдаг. 








Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна