Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар КОВИД-ын эсрэг иргэдийн амжиргаа, эдийн засаг бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний цогц төлөвлөгөөг хэлэлцсэн. Цогц төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байгаа ба энэ үеэр гадаадад байгаа иргэдээ татан авах тухай хэлэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Эх орондоо буцах хүсэлтээ 9135 иргэн өнөөдрийн байдлаар өгсөн байна . Засгийн газрын 100 хоногт багтаан 16 удаагийн нислэгээр 2560 иргэнийг татаж авахаар бэлтгэл ажлаа хангасан байгаа. Зам тээврийн яам болон “МИАТ” компанитай эцэслэж тохирсон.
Монголдоо ирээд заавал 50 мянган төгрөгийн буудалд ор гэхгүйгээр, зочид буудлын эзэдтэй яриад халдвар хамгааллын дэглэмээ сахисан газруудад тусгаарлалтын бизнесийг нээж өгөх бодлогыг барина гэж бодож байгаа.
Жишээ нь “Шангрила” зочид буудал байлаа гэхэд 1-3 давхар нь халдвар хамгааллын дэглэм ээ барьсан бүс болно. Энэ дээр камержуулалтын системийг маш сайн зохион байгуулна. Хяналт тавина, нэг хяналт зөрчих юм бол шууд хаагдана. Тэгэхээр хүн 50 мянган төгрөгийн үнэтэй зочид буудалд орсон ч болно. Эсвэл 1000 долларын үнэтэй зочид буудалд орсон ч болно. Тэр бол тэр хүний өөрийнх нь сонголт юм. Зочид буудлын бизнес хүнд байгаа цаг үед үнийг либералчилж өгөх нь зүйтэй. Зөвхөн бид онцгой стандартыг тавих нь зүйтэй юм гэдэг байдлаар бодлогын шинэчлэл хийнэ." гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.47
Нэгэнт ингэж либералчлах юм бол тусгай ангилалын суудалд сууж ирэх хүсэлтэй хүмүүсийн бүртгэлийг тусад явуулах хэрэгтэй дээ
Хариулах70.180.185.122
Bayarlalaa, Americaas bidniigee avaarai
Хариулах