Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болохын өмнө их зүйлийг амжуулахаар цаг наргүй ажиллаж байгаа бололтой юм. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Улсын Дээд шүүхийн шүүгчээр өөрийн төлөөний хүнээ томилох ажлыг баталгаажуулах гэж байгаа гэнэ. Тодруулбал С.Соёмбо-Эрдэнэ буюу олны анхаарал татсан цөөнгүй хэргүүдийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан “хонгилын шүүгч” гэлцдэг этгээдийг хууль зөрчин томилох гэж байгаа гэх мэдээлэл байна.
Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч С.Соёмбо-Эрдэнэ нь 2018 оны зургадугаар сард тус шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож, шаардлага хангасан гэсэн мэргэшлийн хорооны үнэлгээг авсан байдаг. Гэтэл хоёр жилийн өмнөх тус үнэлгээг үндэслэн өдгөө Улын Дээд шүүхийн шүүгчээр томилох ажлыг эхлүүлж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.
Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга хууль зөрчин С.Соёмбо-Эрдэнийг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилвол Үндсэн хуулийн цэцэд дуудагдахаас гадна ямар асуудлаар тохиролцоо хийсэн бэ гэх хардлага бий болно.
Нөгөөтэйгүүр шүүгч нар салбартаа олон жил ажилласан гэдэг халхавчаар хол явахгүй болсон. Учир нь салбарын тогтолцоо нь өөрөө авлигад идэгдсэн. Дансандаа их хэмжээний доллартай шүүгч нар томчуудын хэргийг шийдвэрлэдэг болсон нь үнэн. Энэ асуудлаас болж хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байгааг дээдсүүд мэдэрдэггүй. Харин эгэл жирийн ард иргэдэд дарамт болсоор байгаа.
Ард түмний саналыг авч төрийн өндөр сэнтийд заларсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогчдынхоо саналыг хөсөр хаяж өөрт ашигтай, хууль зөрчсөн ажлуудыг л хөшигний ард хийж яваа бололтой.Мөн ард түмэндээ өгсөн амлалтууд нь “огт биелээгүй” гэдэг үнэлгээтэй бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгож байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.19.216
Иргэний хэргийн танхимын шүүгч нарын эрхийг олноор түдгэлзүүлснээс үүссэн хохирлыг иргэд амсч байна. Буруу шийдвэрийнхээ хариуцлагыг энэ ерөнхийлөгч яаж хүлээх юм бол доо
Хариулах192.82.69.85
Amlalt ni ogt bieleegui ee, hud euk
Хариулах202.126.88.41
shal hudlaa medeelel shuu batulga hezee ch tegehgui uchir ni ooroo hongiloor orj garsan shuudee
Хариулах150.129.142.30
За эээ хүн уим хийсэн шүү
Хариулах