Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг хүлээн авч уулзав

Х.Есү
2021/02/11

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян, МАХН-ын Гүйцэтгэх товчооны ХЭГ-ын дарга Н.Уламбаяр нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

МАХН-ын дарга Н.Энхбаяр МАХН-аас шинэ Засгийн газарт хандан гаргасан зөвлөмжүүд бүхий Мэдэгдлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулав.

Уг Мэдэгдэлд коронавирусын цар тахалыг богино хугацаанд устган арилгах бодитой арга болсон вакцинжуулалтад иргэдээ яаралтай хамруулах шаардлагатай байгаа талаар зөвлөмж орсон тухай ярилцав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газар энэ зөвлөмжтэй санал нэг байгаагаа илэрхийлээд вакцинжуулалтыг сар шинийн баяраа эхлүүлж, энэ оны 7 сарын 1-нээс өмнө нийт 2,0 сая иргэнийг хамруулан хийхээр төлөвлөж үүнд чиглэгдсэн бэлтгэл арга хэмжээ авч эхэлснийг мэдэгдэв.

МАХН шинэ Засгийн газраас жижиг дунд бизнесийг дэмжих талаар тодорхой арга хэмжээ авах, тухайлбал саяхнаас хэрэгжиж эхэлсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн хуулийг эргэн харж хэрэгжилтийг нь хойшлуулах, хэмжээг нь бууруулах санал илэрхийлэв.

Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголын талд үр ашиг муутай “Оюу толгойн ХОГэрээ”-г өөрчлөн сайжруулах, “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох талаар нийт Монголчууд санал нэгдэн эрх ашгаа хамгаалах нь зүйтэй гэсэн санал илэрхийлэв. Үүний тулд НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс хэлэлцэн баталсан 1962 оны тогтоолд дурдсанчлан тухайн улс орны ард түмэн нутаг дэвсгэртээ байгаа байгалийн баялагийг захиран зарцуулах бүрэн эрхтэй гэсэн зарчимд тулгуурлан “Оюу толгойн ХОГэрээ”, “Дубайн гэрээ”-г өөрчлөн сайжруулах, хүчингүй болгох асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх боломжтойг анхааруулан зөвлөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газар МАХН-ын баримталж ирсэн “Оюу толгойн ХОГэрээ”, “Дубайн гэрээ” зэрэг бичиг баримтууд Монголын талд үр ашиг муутай гэдэг саналтай ижил байр суурь баримталж байгаагаа илэрхийлж, гэрээнүүдийг өөрчлөн сайжруулах асуудалд хамтран ажиллахаа илэрхийлэв. Ерөнхий сайд “Дубайн гэрээ”-г цуцлах асуудал нэн тэргүүний ажил болохыг онцлоод ингэснээр эдийн засагт гарах үр өгөөж хэрхэн нэмэгдэх боломж бүхий судалгааны дүнг танилцуулав. Мөн Оюутолгойн ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүдийг оруулж байгаагаа илэрхийлж, Улсын Их Хуралд суудалтай намын хувьд хамтран ажиллахыг уриалав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАХН-аас шинэ Засгийн газарт хадан гаргасан зөвлөмжүүд бүхий Мэдэгдлийг хүлээн авахдаа зөвлөмжүүдтэй анхааралтай танилцаж ажил хэрэг болгох талаар санаачилгатай ажиллахаа илэрхийлж, цаашид  ч энэ мэтээр ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэхдээ бэлэн байна гэсэн байр суурьтайгаа мэдэгдэв.

Тухайлбал МАХН-ын олон нийтэд санал болгон санаачилсан, иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд ипотекийн зээлийн хүүг бууруулах, арилжааны зээлийн хүүг жилийн 3 хувь болгох зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаагаа тэмдэглэлээ. Шинэ Засгийн газар энэ ажлын хүрээнд 2,0 их наяд төгрөгийн эх үүсвэр гаргах болж байгаагаа танилцуулж, эдгээр төлөвлөсөн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хүнд суртлыг арилгах талаар тодорхой зарчим нэвтрүүлэхээр судалж байгаагаа мэдэгдэв.

МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдах Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ковид-19-ийн цар тахал, түүний сөрөг нөлөөллийн уршгаар иргэдийн ахуй амьдрал эрс муудсан зэрэг хүндрэлийг цаг алдалгүй даван туулахын тулд шинэ Засгийн газар улс төрийн намууд, иргэдийн байгууллагуудын саналыг сонсож, хамтран ажиллахын чухалыг онцлон тэмдэглэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газар хойшид авч хэрэгжүүлэх ажил, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МАХН-тай хамтран ажиллахад бэлэн гэдгээ дахин илэрхийлж хамтарсан ажлын хэсэг байгуулж, бүтээлч байдлаар хамтран ажиллах боломжтой талаар байр сууриа илэрхийлэв.

Мөн Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс үндэсний аюулгүй байдлын орон тооны бус зөвлөлийн гишүүнээр ажиллах эрхзүйн орчин бүрдвэл үндэсний нэгдмэл үнэт зүйлс бүрдэж, үндэсний эв нэгдэл хангагдахад чухал болох талаар харилцан санал солилцжээ. 

Эх сурвалж:www.polit.mn



Сэтгэгдэл (33)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.164.135
    2021/02/16

    Shine zasgiin gazar uld ornii ediin zasgiin saijiruulah zuw chig handlaga zorilt tawij baigaan itgel turuhuur sanagdaj baina.Mun MAXH iin sanaachilga ,uls ornoo hugjuuleh zorilgod hamtran ajillah sanal soliltsson ni tun demjuushtei sain uil ywdalbolloo gej bodoj baina da...Shine zasgiin gazartaa Amjilt eruue.

    Хариулах
  • 192.82.70.41
    2021/02/15

    Number one гээд шааж явсан новш байх шүз нөгөөх бацаан нь. Долоосон болгоноо унагаж хутгалж байдаг новшийн хүн дээ энэ Оюун-Эрдэнэ нь

    Хариулах
  • 66.181.176.205
    2021/02/15

    Оюунэрдэнийг харъя даа. энэ тэнд очоод их л юм ярих юм. Н.Энхбаярын өгсөн зөвлөмжийг уншиж ч үзээгүй байж санал нэг байна ч гэх шиг. Х.Баттулга бол нэг их яриад байдаггүй зөвхөн хийх үр дүн гаргахад л гол анхаараад байгаа харагддаг. Авилга бол үнэхээр аймаар сайн ажилласан юм байна. Сүгийн хөрөнгийг илчлээд эхэллээ шдээ.

    Хариулах
    • 103.57.95.17
      2021/02/15

      eleg awlaa chi

    • 66.181.161.83
      2021/02/15

      Haha

  • 59.153.112.79
    2021/02/15

    Эв эeтэй байх нь монгол улсын тусгаар тогтнолд хамгийн чухал.Биe биeэ хэмлэж намчирхалгүй рөр засгийнхаа болохгүй зүйл дээрээ хамтарч болох зүйлийг нь дэмжээд явбал ард түмэн бидний сэтгэл амар байх болно.

    Хариулах
  • 112.72.15.6
    2021/02/15

    Шинэ ерөнхий сайд маань их гоё гоё юм ярьж байна. Залуу хүн болохоор арай өөр сэтгэж байна. 10 их наяд нтрээ Алтанхуягын ЗГ шиг балиартуулж болохгүй шүү хө. Мөн одоогийн ЕС болоод Хүрэлсүх сайдаас өмнөх сайд дарга нар ямар балиар сэтгэлгүй, мэдлэггүй, хүйтэн цуст новшнууд байсныг гайхаад гайхаад барахгүй юм. Энэ 2 өөрчлөлтийг эхлүүлсэн. Одоо цаашид бүр л сайжрах байх. Монгол улс мандан бадраг.

    Хариулах
  • 192.82.77.54
    2021/02/15

    Эв нэгдэл хамгийн чухал байна, бие биенээ зөвд нь дэмжиж бурууд нь зөвлөлдөн хэлэлцэж шийдвэр гаргаж төр түвшин түмэн олон нь амгалан ажил орлоготой байрхад болно

    Хариулах
  • 202.55.188.43
    2021/02/15

    Eh oronch zhudarga tulbartai hunii tus dem nen heregtei. Shunaltai,bylduuch urbaach hunees bolgoomjiloh steber mongol irgen tord heregtei

    Хариулах
  • 103.57.95.115
    2021/02/15

    Бид чинь цөөхүүлээ. Эв эетэй болохсон.

    Хариулах
    • 202.9.40.179
      2021/02/15

      Маш.. Зөв. Ярьж. Бна. Шүү

    • 66.181.182.156
      2021/02/15

      Хамтарч нэгдэж эх орноо хөгжүүлээрэй.

  • 64.119.20.229
    2021/02/15

    Ene 2 negdeed dundaa alaltsaasai saikhan ym bolnoo Enkhbayrin zali bj medne shuu

    Хариулах
  • 202.55.188.97
    2021/02/15

    enkbayar vaktsiinjuulah zowlomj garduulaal yu bolood bnda. Hogjingui ornuud irgedee vaktsiinjuulsan uu

    Хариулах
  • 139.5.217.121
    2021/02/14

    enkheeg turiin ordond oruullaadaa..

    Хариулах
  • 43.242.243.104
    2021/02/14

    Одоо бүгд эх орныхоон төлөө нэгдэх цаг болсон шүү дэмжиж бна

    Хариулах
  • 202.126.88.56
    2021/02/14

    Сайхан мушгих юм аа. Оюун-Эрдэнэ орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхлэж байгааг МАХН-ын орон сууцны бодлогыг хэрэгжүүлж байна ч гэх шиг..хуцна биз

    Хариулах
  • 66.181.161.6
    2021/02/14

    одоо ер нь их бага амбицаа орхиод монголын сор болсон хүмүүс маань нэгдээд монголын эрх ашиг гэсэн нэг л тугийн дор монголыгхоо төлөө гээд зүтгэвэл олон үеийн өвгөд дээдсийн сүнс,

    Хариулах
    • 66.181.190.214
      2021/02/14

      Хэлээд юүхэв энэ намчирхалаас болж монголын сор болсон хүмүүс ийн чадвар чадлыг огт ашиглахгүй байна хайран оюун ухаан мэдлэг туршлага огт ашиггүй өнгөрч байна

  • 202.21.109.70
    2021/02/14

    Цагын сайханд

    Хариулах
  • 202.9.46.211
    2021/02/14

    Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил хийхээ болио Оюунэрдэнээ чадахгүй бол огцор

    Хариулах
    • 202.126.89.181
      2021/02/15

      Яг зөв

  • 103.57.93.199
    2021/02/14

    Энхбаярын гийгүүлэх ч юу л болдоо

    Хариулах
    • 66.181.190.214
      2021/02/14

      Энхбаяр хүчтэй хүн байсан учраас хэнийч туслалцаагүйгээр өндөр албанд хүрсэн хүн энхбаярын ард хэн ч байхгүй тэр өөрөөл ухаалаг хүн мэдлэг туршлага чадвартай

  • 66.181.161.27
    2021/02/14

    Танай 2 нам нэгдчихвэл яасын

    Хариулах
  • 192.82.75.92
    2021/02/14

    Зөв л байна! МАН, МАХН чинь уг нь нэг л нам ш дээ, тэд эргэж нэгдэх нь цаг хугацааны л асуудал.

    Хариулах
  • 103.26.193.145
    2021/02/14

    Хийж болохоор бол тэр энэ гэхээргүй хамтраад ажилла хэдэн тийшээ харж хэрэлдэж бхаар шуудайнд хийсэн үхрийн эвэр хүртэл болоод бхад тэнэгүүдээ.

    Хариулах
  • 66.181.161.70
    2021/02/14

    Эрдэмтэд, мундаг эдийн засагч, докторууд хэрэгтэй дээ. Одоо бол төрд ажиллаж байсан хуучин ууд алсаас хараад сууж байсан нь дээр

    Хариулах
  • 122.201.21.24
    2021/02/13

    Эрдэмтэн мэргэд нь хамаагүй дээрдээ ээээээ чааваасдаааааа

    Хариулах
  • 103.212.118.126
    2021/02/11

    Намбар агааг ОТ ажлын хэсэгт оруулах хэрэгтэй одоо хөөрхий нас нь яваад ир нь мөхсөн хүндэт өвгөн ахдаа итгэл үзүүлэх хэрэгтэй.Би ингэж боддог юм могулуудаа хүндэт өвгөн ахыгаа сонгуульд өрсөлдүүлээд ийм нэг сайхан тулааныг хөндлөнгөөс харж баясах юмсаан гэж гоё байлдаан болийшт

    Хариулах
    • 66.181.161.58
      2021/02/14

      Zuv

  • 64.119.17.252
    2021/02/11

    Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орон тооны бус зөвлөлд улс орноо цөлмөн дээрмдсэн үе үеийн ерөнхийлөгч нар орвол улс орны хөгжилд чөдөр тушаа болж ирсэн өмнөх увайгүй бодлогыг үргэлжлүүлнэ.Тэдний оронд эрдэмтэн мэргэдээ оруулах хэрэгтэй.

    Хариулах
    • 66.181.190.214
      2021/02/14

      Эрдэмтэд эрдмээ гаргаж түүгээр нь улс орон хөгжих нь тодорхой ч улс орныг удирддаг хүн тусдаа шүү дээ улс орныг улс төрч хүн удирдана