"Азын" дугаарыг дуудлага худалдаанд оруулснаар хэдэн зуун сая төгрөг улсын төсөвт орно

С.Гандэлгэр
2021/02/15

Автомашины азын 3000 гаруй дугаарыг бусдад давуу байдал үзүүлж олгосон "Авто тээврийн үндэсний төв"-ийн дөрвөн албан тушаалтныг мөрдөн шалгаж байгаа. 

Авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс 2020 онд Зам тээврийн яаманд хоёр удаагийн зөвлөмж өгч, журам шинэчлэх ажлын хэсгийн гурван удаагийн хурал, сайдтай хоёр удаагийн уулзалт зохион байгуулсан. Тэр бүхний үр дүнд авлигын шалтгаан бүхий журам өөрчлөгдөж, яг одоо автомашины азын дугаарыг үнэ хаялцуулах ажил хийгдэж байгаа юм. 

Тухайлбал Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байгаа.

Ингэснээр амнө нь албан тушаалтны халаасанд орж байсан хэдэн зуун сая төгрөг одоо улсын төсөвт орохоор боллоо. Нэг азын дугаарыг хамгийн багадаа 500 мянгаар өгсөн гэж тооцвол хамгийн багадаа 3000 гаруй азын дугаар нийтдээ тэр бумаар тооцогдох мөнгөн дүн хэн нэгний халаасанд биш улсын төсөвт орох юм.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна