Өнөөдрөөс COVID-19-ийн эсрэг вакциныг татаж авах ажил эхлэнэ

2021/02/16
Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д ажиллаж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Вакцинжуулалтыг бусад улсуудаас тэргүүн эгнээнд хамруулах ажлыг хийхээс өөр аргагүй юм байна.

Вакцинжуулалтын өмнөх үндэсний хэмжээний ажил нь Нэг өрх, нэг иргэн шинжилгээ юм. Шинжилгээнд идэвхтэй хамрагдаж буй иргэддээ баярлалаа.

Өнөөдрөөс вакциныг татаж авах ажил эхэлнэ. Мэргэжлийн хүмүүс хадгалалтын горим болон тээвэрлэлтийн талаар сургалтад хамрагдсан.

Вакциныг эхний ээлжид зорилтот бүлэг, цагдаа, эмч нар болон үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад тарина. Ерөнхий сайдын хувьд хамгийн анхны тунг хийлгэнэ" хэмээв. 

ВИДЕО 1: 


ВИДЕО 2:




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна