Хөл хорио тогтоогоод зургаа дахь хоногтойгоо золгож байна. Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх хөл хорионы үеэр тусгай чиглэлийн 14 байгууллага ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр төрийн алба хаагчдийн гэмт хэрэгтэй холбогдох, архидан согтуурах зэрэг үйлдлүүд тасрахгүй байна.
Өчигдөр буюу 15-ны өдөр "Хөдөө аж ахуйг дэмжих сан"-гийн ажилтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч, хоорондоо зодолдон, цагдаагийн байгууллагад хүргэгджээ. Тодруулбал, тус сангийн Дэд захирал Н.Алтанзагас, Дэд захирал М.Цэрэндорж, Санхүү бүртгэл, хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Бат-Эрдэнэ, Хууль эрсдэл, өрийн удирдлагын газрын дарга Б.Энхбаяр, Ерөнхий болон ахлах нягтлан бодогч нар ажлын байрандаа архидан согтуурч хоорондоо зодолдсон гэх мэдээлэл байгаа юм.
Тус хэргийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн, материалжуулан шалгаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.176.174
ЭНЭ ТӨРИЙН АЛБАА АНХААРААЧЭЭ ХЭД ХОНОГЫН ӨМНӨ ГААЛЫНХАН АРХИДАЖ НЭГИЙГЭЭ ХУТГАЛСАН ГЭСЭН ОДОО ЭНЭ ХӨДӨӨ А,А Г ДЭМЖИХ САНГЫНХАН АРХИДАЖ ЗОДОЛДЛОО ГЭНЭ ЮУНДАА ЭНЭ ХАТУУ ХӨЛ ХОРИОНЙ ҮЕЭР САГАЖ САГСУУРААД БАЫГАА МАЛНУУД ВЭ АВИЛГА ХУЛГАЙ ЛУЙВАРААР АВСАН МӨНГӨ НЬ ДОТОРООС НЬ ХАТГААД ХАЛУУРУУЛААД БАЫНААДАА ЯНЗ НЬ
Хариулах202.21.108.47
Мөнгө хөрөнгөө булаалдсан новшнууд, ажлаас нь халаасай.
Хариулах