Буруу үлгэрлэл чинь бусдыг хөлдөө чирч байна, С.Ганбаатар гишүүн ээ ?

2021/02/18

Энэ сарын 8-ны өдөр төв талбай дээр нэгэн иргэн өөрийгөө шатаан амиа егүүтгэсэн, үүнээс зургаа хоногийн дараа Ховдод 17 настай хүү мөн л өөрийгөө шатааж, хорвоог орхисон эмгэнэлт хэргүүд ар араасаа гарч,  олон нийтийг цочирдуулаад байна.

Эдгээр хэргийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр тодруулахад “Мөрдөн шалгах ажил үргэлжилж, дуусаагүй байгаа” талаараа мэдээлжээ.

Харамсалтайгаар хорвоог орхисон тэдэнд амьдрах хүсэл төрөхгүй болтлоо “нурах” шалтгаанууд байсан биз. Гэвч шатахуун дээрээсээ асгаж байгаад олны нүдэн дээр өөрийгөө “зулын гол” болгох сэдлийг хэн тэдэнд төрүүлчхэв. Үүн дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг шүүмжлэх хүн олон байна. Энэ нь ч аргагүй юм, ингэх ч шалтгаан бий. 

Учир нь эдгээр сэтгэл сэртхийлгэм хэргүүд гарахын өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байх үедээ “Цаашид миний хувьд нойтон өлсгөлөнгөө хуурай өлсгөлөн болгох уу, өөрийгөө шатаах уу гэдгээ эхнэртэйгээ ярьж байж шийднэ” хэмээн туйлын хариуцлагагүй зүйлийг ярьсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сошиалаар тарж байв.

Үүний араас 30 гаруйхан настай идэрхэн залуу, 17 настай хүү өөрийгөө шатааж, амиа егүүтгэсэн нь түүнийг  нийгэмд тэр дундаа хүүхэд, залууст  буруу үлгэр дууриалал үзүүлж, үр дагавар нь маш хортойгоор тусч байгааг шүүмжилж байгаа юм.

С.Ганбаатар “өөрийгөө шатаана” хэмээн нийтэд таалагдах гэсэн ээлжит аргаа хэрэглэж, худлаа попорсон байж болох ч нийгэмд тэр дундаа залуус, хүүхдүүдэд яаж нөлөөлсөн, ямар үр дагаврууд гарч, хоёрын хоёр халуун амь харамсалтайгаар үгүй болсонд тэр уучлалт гуйх ёстой.

Бусдад сөрөг нөлөө үзүүлэх агуулга бүхий байж боломгүй зүйлсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр ярьсан нь өнөөдрийн эмгэнэл, айдсыг бидэнд авчирчихлаа. Түүнийг дэмждэг нийгмийн төлөөллүүд нас насныхан байдаг гэдгийг түмнээ төлөөлж төрд сонгогдсон С.Ганбаатар ухамсарлах учиртай баймаар.

Амиа хорлолтын шалтгаан, сэтгэлзүйд юу нөлөөлж байна вэ?

Манай улсын хувьд сэтгэл зүйгээс шалтгаалах амиа егүүтгэхээс илүү сэтгэл хөдлөлийн шалтгаантай амиа егүүтгэх тохиолдол элбэг байдаг талаар мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид хэлдэг. Өөрөөр хэлбэл сэтгэл гутралтай хүнээс илүү тухайн үеийн сэтгэлийн хөөрлөөр амиа хорлох шийдвэр гаргаж байна гэсэн үг. 

Дэлхий дахинд ч олны танил хүмүүс санаатай болон санамсаргүйгээр бусдад амиа егүүтгэх сэдэл өгсөн олон кейс жишээнүүд бий. Харамсалтай нь амиа егүүтгэгчдийн дийлэнх 15-34 насныхан байдаг. Шалтгаан нь энэ насныханд сэтгэл зүйн дархлаа буюу сэтгэлийн дархлаа гэдэг зүйл сул байгаагаас ийм үйлдэл хийхэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлийн байдал нь тогтворжоогүй, ямар нэгэн зүйлд дасан зохицоогүйгээс болдог гэсэн үг.

Амиа егүүтгэх үйлдэл хийхэд биологи, нийгэм, сэтгэлзүйн хүчин зүйлс нөлөөлдөг гэж үздэг. Тухайлбал, амиа егүүтгэсэн хүмүүсийн удамд амиа егүүтгэх оролдлого хийсэн, егүүтгэсэн хүн байх,хүнд өвчнөөр өвчлөх, улирлын байдал, ажилгүйдэл, хүн хоорондын харилцаа, сэтгэлзүйн гэмтэлд өртөх, стресс бухимдлаа зөв тайлах, даван туулах чадваргүй байх зэрэг хүчин зүйлс үүнд хамаарна. 

Жижиг том гэлтгүй ямар ч шалтгаанаар амиа егүүтгэж болзошгүй юм.Тийм учраас ойр тойрны хүндээ анхаарал хандуулж, дэмжиж байх нь чухал байна.



Сэтгэгдэл (28)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.150
    2021/02/24

    ur huuhduudeese ich l dee iim ym bichij hunii bugs uhaj yvdagaasa

    Хариулах
  • 202.9.46.150
    2021/02/24

    ingej avsan mungunduu hahaj uheere ioy

    Хариулах
  • 66.181.188.110
    2021/02/20

    гишүүн болсон бол ухаантай баймаар юм аа

    Хариулах
  • 202.126.88.185
    2021/02/20

    hehe iim yum bichij hun gutgej suuhdaa jaahan ch gesen ichij aidaggui l yum bh daa huurhii ene setguulch. yag unendee shatna gedeg ug amnaasaa ch unagaagui gedgiig gerchleh olon hun bgaa daa. harluulah gesen yavuurgui yum l yavaad bna. herev notloh barimt bval bichlegiig ni taviad notloh heregtei. chadahgui bol hun gutgesen hergeer zurchliin huuliar asuudald oroh ni dee ene site bolon setguulch ni

    Хариулах
  • 66.181.161.94
    2021/02/20

    Хийж хэлж тэмцэж буй нэгнийгээ харлуулах нь тэгээд шударга уу тэ холхон очиж бөгсөө долоо чи бичиглэн муучлагчаа

    Хариулах
  • 64.119.20.19
    2021/02/19

    Хэт хийрхэл залуусын бодолд нѳлѳѳлсѳн нь гарцаагүй

    Хариулах
  • 202.21.101.130
    2021/02/19

    Учирал Доогий гэгч янхан минь Ганбаатар монголыг минь тонон дээрэмдэж байгаа луйварчидтай тэмцэж байгаа юм. Чи тэр луйварчидыг шүүмжилж бичээч салтаа саамыг нь долоодоггүй юм бол.

    Хариулах
    • 202.9.46.131
      2021/02/20

      Ганбаатар ухаантай хүмүүстэй тэмцдэг. тэнэгүүд нь түүнийг дэмждэг болохоор.

  • 202.126.89.233
    2021/02/19

    Ганбаатар гуай улс эх орныхоо төлөө тэмцсэн хэлбэр нь л тэр Өөрсдөө тэмцэж чадахгүй эсрэгээрээ улсаа худалддаг юмнууд нь энэ мэтээр бичүүлээд байлгүй Эх оронч байдаггүй юм гэхэд улсын хөрөнгөнөөс идэж уухаа л больчих!!

    Хариулах
    • 202.55.188.83
      2021/02/19

      Ganbaatar Umar hamaatain be

  • 66.181.161.35
    2021/02/19

    Т1 юм бичдэг лалар вэ

    Хариулах
  • 202.131.233.114
    2021/02/19

    Ганбаатар гишүүн олны төлөө эх орныхоо төлөө тэмцэж байна шатдаг залуу амиа хорлосон ганц өөрийгөө бодсон аминчхан үзэлтэй арчаагүй нэгэн байсан хүн бүр олныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй байх хэрэгтэй байтал амиа хорлодог нь яаж байгаан бэ нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийнхээ төлөө гэсэн үг байдагдаа гэтэл бид өвөр зуураа нэгнээ хэмэлхээс цааш хэтрэхгүй байна ухамсар маш дорой байна ийм байдал хол явахгүй хүний идэш болно нэг хүн шиг санаа нэгдэж чадвал ямар ч саадгүй урагшлан хөгжих боломжтой.

    Хариулах
    • 202.55.188.83
      2021/02/19

      Tnh

  • 66.181.179.27
    2021/02/18

    Gishuun unenii tuluu olon jil yrij yvj irsen .daanch tulamnii ezed turd nuluulj bsn tsagt argaa barj bnaa. Irgediin iim doroi baidald oruulsan n Ganbaatar bish ! Ter tulamnii ezed mun!

    Хариулах
  • 202.126.88.162
    2021/02/18

    ГАНБААТАРТ ХАМААГҮИ

    Хариулах
  • 202.179.24.234
    2021/02/18

    Үүнийг бичигчид ёстой хуцах байлгүй. Идэх хоолгүй үр хүүхдээ өлсөглөн байхыг харсан аав, мөн өнөө маргаашийнхаа идэх хоолны төлөө хулгай хийж баригдахдаа бантсан залуу . Ийм хүмүүс энэ засаг барьж байгаа нэртэй ЖДҮчид, Концесчид, Казиночидын төрийн эрх барих чадамжгүй сул дорой хулгайч нарын хийсэн ялт үйлдэл. Хэрэв ерөнхийлөгчийн санаачилсан 1 сая төгрөгийг цагыг нь олоод өгчихсөн бол энэ 2 сайхан залуу одоо гэр бүлтэйгээ аз жаргалтай амьд сэрүүн байх байсан гэдгийг тэнэг үхэр ч ойлгоно.

    Хариулах
  • 88.116.92.142
    2021/02/18

    ene soliotoos bolj olon zaluu uheh n

    Хариулах
    • 202.126.88.185
      2021/02/20

      chi bitgii hutsaaa malaaaa

  • 66.181.161.6
    2021/02/18

    Ямарч хамаагүй үнээр Ёрөнхийлөгчийн сонгуулиар гарч ирэх гэсэн хорон санаат "өлсгөлөн зарласан үйлдэл болон өөриыгөө шатаах тухай мэдэгдэл" нь хамгийн муухай тархи угаах үйлдэл байлаа. Үүнээсээ болоод Ё. Сонгуульд орвол унанадаа. Яанаа!!!

    Хариулах
  • 202.9.40.84
    2021/02/18

    Та нар битгий хуцаад байцгаа.Ганбаатар гуай зөв дуугарч байсан.та нар битгий буруугаар бодоод байцгаа

    Хариулах
  • 66.181.161.118
    2021/02/18

    Муу юм модон улаатай Ганбаатар нэр хүндээ дээшлүүлэх гэж олон олон залуусыг амь амьдралаас нь салгалаадаа

    Хариулах
    • 66.181.161.3
      2021/02/20

      Тийм шүү. Сонгууль дөхөхөөр дандаа ингэдэг. Үүндээ гаршсан

  • 66.181.161.35
    2021/02/18

    ganbaatar gaui gazar nutgiihaa toloo temtssen ter hench bilee neg muuhai emee ter osorjamaa nar niigemd ih buruu ulger duurial uzuulj bnaa ymar neg ovchtoi bol emchluuleh heregte ymuudaa

    Хариулах
  • 122.201.22.190
    2021/02/18

    Ergvv um odoo bollosoi doo

    Хариулах
  • 202.55.188.102
    2021/02/18

    Hooson tolgoitoi hiirhleer amidardag uher mongolchuud hunii sniig n olj harahgui aldaatai taliig n amarhan surch bna..

    Хариулах
  • 192.82.75.148
    2021/02/18

    Hen negnii helseneer ymarch zorilgogui setgeliin tenheegui archaagui lalruudiin uheld ene huniig buruutgahuu medruuluudee naad neteer chini duuren ooriigoo shataasan tovduud baina ydaj teden shig gereeslel bicheed uh novshnuudaa mongol er hun daisnaa alaad davshij yvaad ihdegiim amia horoldoggui wm

    Хариулах
  • 66.181.188.232
    2021/02/18

    Битгий хуу ацнуудаа!! Бөгс долоогч нарын ээлжит дайралт уу?

    Хариулах
  • 66.181.178.207
    2021/02/18

    Зүрхний хийтэй онгироо юм ярих яриагаа ч цэгнэж бодох юмгүй шатах талаар уриалаад байсан. Хойт үеийн ухамсаргүй болсон залуучуудын чанарыг мэдэхгүй яанаа

    Хариулах