Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11:30 цагт II эмнэлэгт вакцин хийлгэнэ

С.Гандэлгэр
2021/02/23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 11:30 цагт Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын вакцины анхны тунг хийлгэнэ. 

БНЭУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн 150 мянган хүн тун Астразенека компанийн вакциныг өчигдөр хүлээн авсан билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтад хамгийн эхэнд орох бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд хоёрдугаарт хийлгэж эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа уриалах юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна