Ч.Хүрэлбаатар: Х.Баттулгаа Үндсэн хууль хэрэгжээд эхэлсэн учраас гоншигноод нэмэргүй

С.Гандэлгэр
2021/02/25

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэц дээр очжээ. Өөрийг нь сонгуулиар нэр дэвшиж болох эсэхийг шийдэх Үндсэн хуулийн цэц дээр би нэр дэвших ёстой шүү хэмээн ашиг сонирхлын зөрчлийг умартан байж очжээ. Энэ бол эрх мэдэлтэй хүмүүс нөлөөлж ЖДҮ зээл авдагтай яг адилхан хууль зөрчсөн асуудал. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүйг би хэлж байсан. 

Учир нь:

Үе үеийн, заа бараг бүх Ерөнхийлөгч юм юм руу үсчээд олон жил боллоо. Засгийн газрын ажлыг хийх гэж оролдоно, УИХ-ын ажлыг хийх гэж оролдоно, АТГ-ын ажлыг хийх гэж оролдоно, Прокурорын ажлыг хийх гэж оролдоно, Шүүхийн ажлыг хийх гэж оролдоно... Товчхондоо, “холион бантан”. Үүнийг цэгцлэх гэж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Шинээр эхэлье, “холион бантан”-г цэгцэлье, дахин сонгогдохын тулд эрүүл хүний зүүдэнд ч оромгүй амлалтуудыг өгөхөөс сэргийлье гээд ерөнхийлөгч зөвхөн 1 удаа сонгогддог байхаар Үндсэн хуулиа өөрчилсөн. Би ийм өөрчлөлтийг дэмжиж 2019 оны 11-р сард Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бусад гишүүдийн хамт батлалцсан.

Монгол улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин ороход батлагдсан Үндсэн хууль, түүнд орсон бүх нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийлөгч хамгийн ихдээ 8 жилээр сонгогддог. Үндсэн хуулийн сүүлийн нэмэлт өөрчлөлтийн өмнө 2 удаа дөрвөн жилээр буюу хамгийн ихдээ 8 жил, нэмэлт өөрчлөлтийн дараа зөвхөн 1 удаа 6 жилээр ерөнхийлөгч сонгогдох учиртай. Тэгэхээр аль ч тохиолдолд 8 жилээс дээш Ерөнхийлөгч байж болохгүй. Тийм учраас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүй.

Өмнөх болон одоогийн ерөнхийлөгч нар нэр дэвшиж болно гэж үзье. Нэр дэвшээд сонгогдвол Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар 8 + 6 буюу 14 жил, П.Очирбат, Н.Энхбаяр, Х. Баттулга нар 4+6 буюу 10 жил ерөнхийлөгчөөр ажиллана гэсэн үг. Үндсэн хууль, түүний бүх нэмэлт өөрчлөлтөөр 8-аас дээш жил ерөнхийлөгчөөр ажиллах боломжгүй. Энэ тохиолдолд, товчоор хэлбэл, Үндсэн хуулийн бус ерөнхийлөгчтэй болно.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 2019 оны 11-р сарын 14-ний өдөр УИХ-аар батлагдаж, 2020 оны 5-р сарын 25-наас хэрэгжээд эхэлсэн. Батлагдсанаас хэрэгжиж эхлэх хүртэл 194 хоногийн хугацаанд Х.Баттулга нэр дэвшихээ баталгаажуулах оролдлогыг хийх цаг хугацаа, боломж зөндөө байсан. Түүнд ердөө сайн хуульч л хэрэгтэй байв. Гэхдээ түүнд хүчээ өгчих сайн хуульч огтхон байгаагүйг түүний удаа дараагийн хоригууд тодорхой харуулсан. Х.Баттулга бүх боломжоо өөрөө алдсан, хэрэгтэй цаг хугацааг өнгөрөөсөн, хийх ёстой зүйлээ хийж чадаагүй. Одоо гоншигноод нэмэргүй. Үндсэн хууль хэрэгжээд эхэлсэн. Нэр дэвших боломжгүй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй.



Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.188
    2021/03/08

    Жэнко одоо баяртай. Хулхи гар гэдгийг харлаа мэдлээ

    Хариулах
  • 202.9.46.114
    2021/02/27

    Зөв хэлжээ. Путин шиг хуулийн үг үсгээр тоглож насан турш ерөнхийлөгч хийчих санаатай бга юм, бид Орос биш, тэр Путин биш

    Хариулах
  • 192.82.78.86
    2021/02/27

    2 удаа биш 1 удаа сонгогдсоныг нь дахин дэвшүүлэмээр юм

    Хариулах
  • 64.119.16.37
    2021/02/26

    Ер нь бол ҮХ- н заалтаар Баттулга нэр дэвших эрхгүй гэдэг нь тодорхой , ойлгомжтой учир Баттулга арга чарга хайж хуучиныхаа сэтгэхүыгээр ҮХЦэц рүү байн өайн гүйгээд бна даа! Эн чинь бас л хууль бус , ҮХЦ - д нөлөөлж бгаа үйлдэл шүү!!! АН хурлаар өрсөлдөгчгүй нэр дэвших гэж үзсэн.... аргаа л барж бна даа !!! Ерөнхийлөгч гуай! Хуульд нөлөөлж бгаа үйлдэл . Цэцийн дээр Баттулга биш хөх тэнгэр л бх ёстой!!!

    Хариулах
  • 202.9.46.108
    2021/02/26

    Танай засаг тэгвэл яагаад ҮХ хэрэгжүүлээгүй юм.сонгуулиас өмнө та нар огцорч зөвхөн 4 н гишүүн сайдтай болох байсан биз дээ Хүрэлбаатараа

    Хариулах
  • 192.82.68.138
    2021/02/26

    хотгор шанагын хулгайч зайлаа.

    Хариулах
  • 91.219.215.162
    2021/02/26

    Үндсэн хуульд Ерөнхийлөгчөөр 8-аас илүү жил ажиллаж болохгүй гэсэн заалт байхгүй. 40.108 зөв бичсэн байна

    Хариулах
  • 103.26.194.150
    2021/02/26

    Энэ хун жудаггуй хун юм даа Аргагуй л

    Хариулах
  • 202.9.40.108
    2021/02/26

    Хуулиараа л болдог юмаа Хуулииг буцааж хэрэглэхгүй гэдэг нь шинэ хууль өмнөх харилцааг зохицуулахгүй харин цоо шинээр үйлчилж эхлэх болохоор өмнө нь хэн ч хэдэн жил ёрөнхиилөгч хииж байсан нь хамаагүй хүн бүр дэвшиж 6 жил л хиинэ гэсэн үг Хуулииг мушгиж хуульч биш байж өөртөө ашигтайгаар бурж бай УВС гуай

    Хариулах
  • 202.179.25.93
    2021/02/26

    Яг зөв хэлж Женко Үндсэн хууль зөрчих эрхгүй , сурсан зангаараа дарамталж Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх гэж ойрд тийшээ байнга гүйдэг болж маш эвгүй хүн шүү бурхан минь дахиж төрд бүү ойртоосой билээ.

    Хариулах
  • 202.9.47.11
    2021/02/26

    Jenko bolovsrolgui huuli zurchdug yu ch hiij chadaagui odoo boli

    Хариулах
  • 202.126.90.98
    2021/02/26

    Женко удаа дараа хууль зөрчиж б. на. Хууль шүүхийхэн дуугарахгүй байгаа нь байгаа нь хууль шүүх бүрэн дампуурчээ. Арай л байна шүү.

    Хариулах
  • 83.53.75.116
    2021/02/26

    Vnen vnen jenkho odoo buugaad shalguul

    Хариулах
  • 66.181.184.232
    2021/02/25

    Албан тушаалд юун ч дуртай юм бэ дээ

    Хариулах
  • 64.119.27.96
    2021/02/25

    zuv huuli bolj hiisen ymgui hunuusiin bug boldog gzriig uurchiljee

    Хариулах