Ерөнхийлөчийн 2021 оны сонгуулийн зардлын дээд хэмжээг 8,1 тэрбум төгрөгөөр тогтоолоо

С.Гандэлгэр
2021/02/26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах дээд хэмжээг Монгол Улсын  Төрийн Аудитын байгуулагаас тогтоолоо тогтоолоо. 

Тус хэмжээг тогтоохдоо МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45,2 дэх хэсэгт "Төрийн аудитын дээд байгууллага зардлын дээд хэмжээг тогтоохдоо нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, өрхийн болон сонгочийн тоо, энэ хуульд заасан бусад шаардлагыг харгалзах бөгөөд аргачлалыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтран батална" гэж заасныг үндэслэн 2021 оны 02 сарын 19-ний өдөр СЕХ болон МУ-ын Ерөнхий аудитор 11/А-17 дугаар бүхий хамтарсан шийдвэр гаргаж зардлын хэмжээг тогтоох аргачлалыг баталсан байна. 

МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 45 зүйлийн 1 хэсэгт "Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслээл сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн 3 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө мэдээлнэ" гэж заасан байдаг. Үүний дагуу Төрийн аудитын байгууллагаас МУ-ын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцужулах зардын дээд хэмжээг 8,103.9 сая төгрөг буюу 8.1 тэр бум төгрөг байхаар тогтоолоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна