Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг суллах эсэхийг өнөөдөр шийднэ

С.Гандэлгэр
2021/02/26

Өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд Ж.Эрдэнэбатыг суллах эсэхийг хэлэлцэнэ.

Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаанаар өнгөрсөн сарын 15-нд хэлэлцсэн.

Шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан юм. Ингэснээр түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 6.6 жилийн хорих ял хүчингүй болж, түүний хэргийг дахин мөрдөн шалгах юм. Харин энэ хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн бөгөөд тэрбээр цагдан хоригдохыг хэвээр үлдээгээд байсан юм



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна