Коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан хүмүүсийн 60 хувьд ХАЛУУРАХ шинж тэмдэг илэрнэ

2021/03/10

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явцын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцуулав.

"Вакцины бүрэн тунг хийлгэснээс 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно гэдгийг санах хэрэгтэй"

Үргэлжлүүлэн "Вакцинжуулах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэдийн анхаарах хэд хэдэн асуудлууд бий.

Тухайлбал, вакцин хийлгэсний дараа иргэд үүргийн дагуу хариу урвалын талаар мэдээлж, түүндээ тохирсон хариу арга хэмжээг авах ёстой.

Мөн вакцин хийлгэснээр халдвараас шууд хамгаалагдаж байна гэсэн үг биш. Цар тахлын эсрэг энэ вакцин нь хоёр удаагийн тунгаар дархлаажуулж байгаа бөгөөд бүрэн тунг хийлгэснээс 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно гэдгийг санах хэрэгтэй.

Тиймээс бусад сэргийлэлтийн арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай. Тайвшрах цаг болоогүй” хэмээн анхаарууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна