''Ямар нэг эд зүйл танд баяр баясал цацруулахгүй мэт санагдаж байвал гаргаж хая'' хэмээдэг Мери Кондогийн арга барил дэлхий нийтийг байлдан дагуулж минималист үзэлтэй хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд огцом нэмэгдээд байсан.
Зөвхөн өөрт хэрэгцээтэй зүйлсээ үлдээж, бусад зүйлсээ гаргаж хаяхыг уриалдаг минимализм ямар зүйлсийг ''хэрэгтэй'', ямар зүйлсийг ''хэрэггүй'' гэдэг ангилалд оруулахаа мэдэхгүй зовдог хүмүүст аймшигтай хар дарсан зүүд мэт санагддаг.
Эд юмс бүхэн утга учиртай, өөрийн гэсэн үүрэгтэй байдаг. ''Хэрэггүй гэж бодоод хаясан хойноо харамсах вий'' гэдэг бодол эдгээр хүмүүсийн тархинд уяатай байдаг.
Илүү дутуу зураг, чимэглэлгүй цайвар өнгөтэй хана, энгийн оршихуйг ерөнхийд нь минимализм гэдэг. Амьдралыг хөнгөвчилж, стрессээс ангижруулдаг минимализмийг таашаан шүтэн бишрэх хүмүүс цөөнгүй. Минимализмийн ''эсрэг туйл'' гэж хэлж болох максимализм гэж тэгвэл юуг хэлэх вэ?
Минимализмийн эсрэг туйл гэнгүүт хэрэггүй зүйлс маш ихээр цуглуулж, өрөөгөө дүүртэл чихэхийн нэр гэж ойлгож болохгүй. Зоримог, хурц өнгө, том хээ угалз, өвөрмөц тавилгын шийдэл, хөшөө баримал, урлагийн бүтээл, олон өнгийн нийлбэрийг максимализм гэнэ.
Хивс, уран зураг, хананы өнгө, буйдангийн бүрээс, номын тавиур, таримал цэцгүүд тань таныг тодорхойлно.
Максималист үзэлтэй хүний гэрт зочлоход яг л тэдний тархин доторхыг харж буй мэт санагдана. Өрөөний булан бүр өөр өөрийн гэсэн түүх илэрхийлэх мэт, замбараагүй атлаа учиргүй гоо үзэсгэлэнтэй.
''Би максималист болсноос хойш амьдралаас улам их аз жаргалыг мэдрэх болсон. Миний эмээ максималист үзэлтэй хүн байсан. Түүний гэрээр дүүрэн таримал цэцгүүд, уран зургууд, бэлэг дурсгал, сувинерийн зүйлс байдаг байлаа. Би тэднийд очоод амьдрал ямар баялаг гэдгийг ойлгох шиг болдог байлаа'' хэмээн дизайнер Ааника Изора өгүүлсэн байдаг.
Хүн бүрийн гоо зүйн мэдрэмж ялгаатай. Зарим хүмүүс өдөр тутмын амьдралынхаа замбараагүй байдлаас түр ч атугай ангижрахын тулд минимал стилээр орчноо тохижуулдаг бол зарим хүмүүст минимализм ''аз жаргалгүй'', ''хоосон'' санагддаг байна.
Хүн төрөлхтөн өөрсдийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, бусдын таашаадаг зүйлийг хүндэлж, ойлгох хэрэгтэйг санаарай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1.231.177.4
тийм ч гоё биш л байна
Хариулах202.9.41.39
Ямар орчин тухайн гэр бүлд тухтай байна, тэрийг зорих бх даа.
Хариулах202.9.40.50
энэ бичсэн зүйлс яахав нэг хүний л үзэл бодол.ер нь хүн өөрийнхөөрөө л явсан нь дээр дээ.хэрэгтэй хэрэггүй баахан юм олж цуглуулахын төлөө төрсөн биш.өөртөө хэрэгтэй.сайн сайхан гэсэн юмаа байлгах нь зөв байхаа.материаллаг юмыг их шүтэх нь ухаан бага байна гэсэн үг.
Хариулах202.9.46.214
Бидний Монгол гэр минь минум, максиумын тэнцлийг хангасан хамгийн сайхан амьдрах гэр орон юм даа.
Хариулах139.5.219.207
zov
192.82.72.35
Ork be
64.119.25.184
maihan
87.150.124.254
hun hunii uzel bodol öör öörtöö taalgdaj baival amidraliin hev mayagaa dagah heregtei,hun duuraih albagui ee,tseverhen tohilog,gishgeh zaigui novshirood amidrah ni huvi hun tanii songolt ...
Хариулах192.82.75.207
tsul hog novsh toos tugluulagch uvchnii uur,tolgoi ergem buujil tsutgasan ereen miraan,hunii ger bol uuriiguu suvilah emneleg ni baih uchirtai..
Хариулах67.177.197.10
hun hunk uzel bodol uur schuudee. het tuilshirch bolohgui bas hunii uzel bodlig hundetgej sur...
202.126.88.147
Yuchgui guilagchin bnda chi gantshan ortoi
122.210.133.193
Ih edlel hereglel. Ereen myaraan hee ugalz hund stress uusgedeg. Hund yag hereg boloh l yum tsoon bdg. Ihenh ni hog
Хариулах192.82.76.38
одоо авгай нар том байранд орно гэж хавь ойроо түйвээнэ дээ үл хөдлөх зуучлалын нөхдүүд ч аргыг амархан олох юм даа
Хариулах202.21.107.92
Байгаагаараа байсан нь зүгээр. Минималист бол. шал утгагүй үзэл. Ямарсайндаа эхнэр нь нөхрийнхөө үнэтэй брэнд багажуудыг шал хэрэггүй зай эзлээд гээд гаргаж хаяж байхав дээ.
Хариулах202.126.88.147
Hooson guilagchidiin hev mayag
192.82.75.207
ger tom baij bolno minimalizmd oron zai hamaagui,gol ni uurt heregtei zuilee heregleh,ali boloh uurt busdad chiregdel bolohgui baga hereglee arivch hyamgach baih,terees goyo bolgon geseniig ovoolood baival hyazgaargui,ene ni setgetsiin emgeg.