Хар мөртэй тоглоом айл гэрийн амьдралыг "САМАРЧ", үхэл рүү ТҮЛХЭЖ байна

Zuv.mn
18 цаг 2 минутын өмнө

Цахим мөрийтэй тоглоомын дам хохирогч болж зовлон дунд шаналж яваа нэгэн эцэг манай редакцид хандаж, өөрийн туулж яваа түүхээс хуваалцлаа.  

Хохирогч Б "Цахим мөрийтэй тоглоом гэж зүйл айл гэрийн амьдралыг сүйрүүлж байна. Тоглоомонд донтсон гэр бүл ярихад ч хүн зовлон туулж байна. 

Хар мөртэй энэ тоглоом олон хүний амьдралыг самарч байна. Би жилийн дотор тэрбум төгрөгийн өрөнд орчихсон байсан.

 Ард нь үүсч буй гэр бүлийн харилцаа, үйл ойлголцол, итгэл алдах зэргээс болж би хоёр ч удаа амиа хорлох гэж оролдсон. Цахим мөрийтэй тоглоом гэр бүлд нулимс, цөхрөл, хагацал, үхэл дагуулж байна.

Бусдыг ч эдийн засгийн болон сэтгэлзүйн хохирол бүү амсаасай" гэсэндээ энэхүү яриаг өгч буйгаа онцолж байлаа.


Мөрийтэй тоглоом бол Эрүүгийн хуульд анхнаасаа байсан, Монгол Улсад хориотой гэмт хэрэг. Одоо цахим, спорт бэт нэмэгдэж байгааг цаанаа валюттай холбоотой гэж харж байна. Валют бол өөрт байхгүй зүйлээ худалдаж авахад төлбөрийн хэрэгсэл болдог гол зүйл.

Асуудал буруу тийш эргэвэл валютын нөөцийн асуудал Монгол Улс оршин тогтнох уу үгүй гэдэгтэй холбоотой болж хувирна. 

Чухам ийм эрсдлүүд байгаа учраас төрөөс экспортыг нэмэгдүүлж аль болох их вальют оруулж ирэхээс гадна, валютын гадагш чиглэсэн урсгалыг хаахыг оролдож байгаагийн нэг илрэл нь спорт бооцоо, цахим мөрийтэй тоглоомд тавьж буй хориг гэж хэлж болно.

Цахим мөрийтэй тоглоом, спорт бэтээр 2020 онд 120 сая ам.доллар гадагшилж байсан бол 2024 онд 578 сая, 2025 оны эхний улиралд 87 сая ам.доллар гадагш гарчээ. Энэ бол Монголчууд бүтэн сар хагас хэвийн амьдрах мөнгө бөгөөд ач холбогдол өгөхгүй байхын аргагүй дүн юм.     

Одоо явж буй хууль батлагдсанаар Цахим мөрийтэй тоглоомыг тоглох, зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа явуулах, бүх төрлийн хэлбэрээр сурталчлах, уриалах зэргийг бүхэлд нь хориглох юм.









Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.140
    3 цагийн өмнө

    Хэн ч хожихгүй.. Бүгд Мөнгөө алдаж Ядуурна ....

    Хариулах
  • 202.9.47.52
    6 цагийн өмнө

    Арилжаа койн мөрийтэй тоглоом сугалаа бүгд аз сорьсон эрсдэлтэй тоглоомууд

    Хариулах
  • 66.181.161.179
    11 цагийн өмнө

    Дээр нь байгаа томчууд гээд байгаа хүмүүс зөндөө ханатлаа мөнгө олоо биз одоо больчихвол үлдсэн насандаа буян хийж байна гэж бодоорой Энэ хууль батлагдвал Учрал гишүүн олон түмний ерөөл аав ээжийн буянаар амьд үлдсэний чинь хэрэг бүтлээдээ. Бурхан минь бүтээсэй

    Хариулах
  • 66.181.161.30
    16 цагийн өмнө

    Tegmeer bn bvgdiig ni xaax xeregtei demjij bn

    Хариулах
  • 45.117.34.124
    16 цагийн өмнө

    zuv shuu

    Хариулах