Ч.Номин: Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд бага хүүтэй урт хугацааны зээл олгоно

Х.Есү
5 цаг 52 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Соёлын сайд Ч.Номин танилцуулж байна. 

Тэрбээр, "2023-2028 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүний хүрээнд ажлаа эрчимжүүлэхийг төлөвлөж, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор тогтоол гарсан. 

Энэ нь юу вэ гэхээр аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд бага хүүтэй урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийг бий болгох суурийг тавьсан. Зургаан жил хүртэлх хугацаанд зургаан хувийн хүүтэй зээл олгоно. 

Үүнийг хийж хэрэгжүүлэхдээ олон улсын зөвлөсөн зөвлөх үйлчилгээний суурин дээр тулгуурлан илүү зочлох үйлчилгээний салбарт буюу байрших үйлчилгээ, жуулчдыг ая тухтай байлгахад хэрэгцээтэй боловсон ариун цэврийн байгууламжтай төвүүдийг бий болгох, жуулчны баазуудыг дөрвөн улиралд ажиллах боломжтой болгох асуудалд энэхүү зээл маань чиглэнэ. 

Ер нь хувийн хэвшлээс ойролцоогоор дөрөв орчим их наяд төгрөгийн зээл гарч байж энэхүү хөрөнгө оруулалтуудыг бий болгоно гэж харж байна. 

Арилжааны банктай хамтарч энэхүү зээл олгогдоно. Тухайн арилжааны банкуудын зээлийн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд зээл олгоно" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.125
    41 минутын өмнө

    Энэ одоо ингэж худлаа ярихаасаа ичихгүй байгаа юм уу? хаана байна тэр зээл чинь очихоор хово машин болохоор бичиг баримт нэхээд босгыг нь давахгүй бүдэрч унаад хамраа халцаллаа.Мангар нармийсан энэ хүүхнийг одоо Гачуурт руу нь тэр машаанаараа хүн дайрч дур тавьдаг аав руу нь явуулаачээ больцгоо худлаа яриад зогсоод байх юм

    Хариулах