МАН-ын БАГА ХУРАЛ: АН-ыг гаргаж, бусад жижиг намуудтай хамтарч Засгаа бүрдүүлэх үү

Zuv.mn
5 цаг 40 минутын өмнө

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. 

МАН-ын зарим гишүүдийн зүгээс АН-ыг хамтарсан Засгаас гаргаж, оронд нь Үндэсний эвсэл, ИЗНН зэрэг жижиг намуудыг оруулж ирэх санал гаргасан мэдээлэл байна.

Тодруулбал, хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оруулахгүйгээр Засгийн газрыг шинээр бүрэлдүүлэх гэсэн томьёоллоор санал хураах аж.

Бага хурлын гишүүдийн дийлэнх нь улс орны эрх ашгаа бодож, Засгийн газар хамтрал дээр явах нь зүйтэй гэсэн санал хэлжээ.

Харин зарим АН-ыгхамтарч ажиллаж чадахгүй байна гэх байр суурийг илэрхийлсэн гэх. Бага хурлын гишүүд үг хэлж дууссаны дараа АН-ыг хасах эсэх асуудлаар санал хураах бололтой. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.86.21
    4 цагийн өмнө

    Өө чаос...АН ТУСДАА ГАРНА ГЭЖ ХАШХИРСАН НӨХӨД НЬ ХӨӨДӨВ...АЛТАНГЭРЭЛ САЙДЫГ АЖИЛЛУУЛААГҮЙГЭЭР АН...ЯНЗ БҮРЭЭР АЛДАГ НЬ УУ...ЯМАР САЙНЫГ ХӨӨЖ МУУГ..ЦУГЛУУЛАХ ӨВЧИН ТУСАА ЮУ ЦӨГ ГЭМЭЭР ГЭЭШ. ХЭХЭХ

    Хариулах
  • 103.212.162.174
    4 цагийн өмнө

    А намын хөөрцөн новшнуудыг гудамжинд гаргавал таарна

    Хариулах