Сонсголгүй монгол иргэн АНУ-ын хорих газар 80 хоног хоригдож байна

Х.Батсайхан
2025/05/27

Сонсголын бэрхшээлтэй монгол эр Калифорнийн Отай Меса хорих төвд 80 гаруй хоног хоригдож байгаа талаар Yahoo news мэдээлээ. Түүнийг Ерөнхийлөгч Д.Трампын хууль бус цагаачидтай хийх тэмцлийн хүрээнд албадан гаргахаар болсон ч Цагаачдын албанаас ч хүн ирж уулзалгүй 80 хоног хорьсон гэнэ.

Сосголын бэрхшээлтэй монгол иргэнийг Бэй /Bay/ гэдэг. Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын хилээр нэвтэрсэн гэх бөгөөд англи хэл дээр бичсэн орогнол хүссэн захиаг биедээ авч явсан гэнэ. Гэвч түүний өргөдлийг холбогдох албаныхан хүлээж авахаас татгалзсан, бүр харахыг хүсээгүй гэж өмгөөлөгч Андреа Монтавон-МакКилли KPBS-д ярьжээ. Тэрбээр үйлчлүүлэгчээ АНУ-д үлдээхээр ажиллаж байгаа аж. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 172.59.75.77
    2025/05/27

    Mongol bish yum bishuu yahaaraa Hujaa nertei bgaan yadaj Uvurmongol geech

    Хариулах