М.Нарантуяа-Нара: Үнэндээ “би биш бол чи биш” гэдэг үзэл л энэ улсад ялж байна даа

Х.Есү
7 цаг 28 минутын өмнө

Монгол Улсын дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэх сэдэв олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж буй. 

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн цахим хуудсаараа дамжуулан төрийн ордон доторх байр байдлийг ийнхүү бичжээ.

Тэрбээр, "Олон сонгогдсон гишүүд чуулгандаа ч тогтож ядан шинэ засгийн сургаар энд тэнд нүхээ малтан гүйцгээх...

Чуулганд Үндэсний Цөөнхийн эрх ашгийн төлөөх Монгол Казакстан 2 улсын хэлэлцээрийг соёрхон баталсангүй гээд ар араасаа үргэлжлэх биз. Ингээд хуучны 2 тал болж талцаж хууль хөгжлөө гацаадаг өдрүүд айсуй.

Мэдээж АН супер ПОП араандаа хийнэ. МАН ч сайн үзэлцэх биз, харин дунд нь жижиг намын маниус ширээний теннисийн бөмбөг харж байгаа мэт дунд нь гайхаж суух биз!

Сошиалд хүртэл дараагийн ЕС нь тэр энэ хүн сайн хүн мундаг хүн гээд урдчилсан долоолтоо хийгээд эхэлчихсэн байдаг.

Үнэндээ “би биш бол чи биш” гэдэг үзэл л энэ улсад ялж байна даа" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна