Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Засгийн газрын нэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр дэмжсэн.
Ингээд нэгдүгээр сарын 24-ны өдөр УИХ-д хүргүүлсэн. Энэ ганцхан хөрөнгө хураах хууль биш. Авлигын эсрэг багц хууль. Нэгдүгээр сарын 24-нөөс хойш хэлэлцүүлж чадаагүй өнөөдрийг хүрсэн.
Өнгөрсөн даваа гарагт Засгийн газраас УИХ-аас хуулийн төслөө татаж аваад зохих өөрчлөлтүүдийг хийгээд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтож байна.
Энэ хуулийн төслөөр нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар хурааж авах, нөхөн төлүүлэх тухай гэж өөрчлөөд, энэ хуулийн үйлчлэлд хамаарах нэн тэргүүнд шалгах ёстой субъект нь төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэх байдлаар өөрчилсөн.
Иргэний журмаар шийднэ гэхээр хорих ялаар шийтгэхгүй гэсэн үг.
-Ардын намын бага хурал өнөөдөр болно. Хамтарсан Засаг байх ёстой эсэх асуудлыг хэлэлцэнэ. Уг асуудлаар Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд байр сууриа илэрхийлсэн болов уу?
-Өнөөдөр МАН-ын бага хурал хуралдах гэж байгаа тухай зүгээр л мэдээлэл өгсөн.
Ухаа худгийн асуудлаар УИХ дээр асуудал ажлын хэсэг байгуулагдсан. Ухаа худгийн асуудалтай зэрэгцээд улс төрийн бүх үйл явц өрнөөд байна. Үүнийг анхааралтай ажиглах хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.125
Хууль бус хөрөнгийг нь хураагаад улны маниусдаа тараах юм уу? тэгвэл болжэнээ
Хариулах