Ардчилсан намыг Засгаас гаргах шийдвэрийг МАН-ын бага хурал гаргалаа

Zuv.mn
2025/05/22

МАН-ын Бага хурал буюу эрх баригч намын хаалттай хуралдаан өчигдөр /2025.05.21/ үдээс хойш 16.00 цагийн орчимд эхэлж, /2025.05.22/ 03.00 цагийн үед өндөрлөлөө.

Хурлын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын тайлангаа тавьж, үргэлжлүүлэн 40 орчим гишүүн үг хэлж, асуулт асуув.

Хаалттай хуралдааны эхэнд болон явцад бага хурлын гишүүдийн дийлэнх нь улс орны эрх ашгаа бодож, Засгийн газар хамтрал дээр явах нь зүйтэй гэсэн санал хэлж байсныг онцлох нь зүйтэй.

Гэсэн ч МАН-ын зарим гишүүдийн зүгээс гаргасан саналын дагуу  хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оруулахгүйгээр Засгийн газрыг шинээр бүрэлдүүлэх гэсэн томьёоллоор санал хураах болов.

Дараа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ардчилсан намыг Засгаас гаргавал гурван намын байгуулсан гэрээ зөрчигдөж, ёсзүйн хариуцлага хүлээнэ. Хамтарсан Засгийн газрыг цаашид намын бодлогоор дэмжихгүй бол ажлаа өгнө" гэдгээ хэлсэн.

Эрх баригч МАН-ын Бага хурлын гишүүдын олонхи нь буюу 61 хувь нь Ардчилсан намтай хамтрахгүй байх дээр санал өгчээ. Ингэснээр АН хамтарсан Засгийн газарт ажиллах боломжгүй болж байгаа юм.

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "Хамтарсан засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн дүгнэлт", улс төрийн илтгэлийг хэлэлцээд МАН-ын бага хурлаас дараах тогтоолыг гаргажээ.

“Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Монгол Ардын нам парламентад олонхыг бүрдүүлсэн ч сонгодог парламентад баримталдаг нийтлэг зарчимд үндэслэн сонгогчдын саналыг гээхгүй байх зарчмыг баримтлан мөрийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор олон улсын геополитикийн эгзэгтэй цаг үед үндэсний эв нэгдлийн хангаж, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн Улсын их хуралд суудалтай нам эвслүүдийн төлөөллийг засгийн газрын бүрэлдэхүүнд оруулан хамтран ажиллах улс төрийн шийдвэрийг 2024 оны долдугаар сарын 05-ны өдөр хуралдсан Монгол Ардын намын бага хурлын V хуралдаанаар гаргасан.

Гэвч хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа парламентад суудалтай улс төрийн намын Улсын их хурал дахь нэр бүхий гишүүд “Засгийн газарт хамтран ажиллах” гэрээг зөрчсөн удаа дараагийн үйлдлүүд болон намын анхан дунд шатны байгууллагууд, намын гишүүнээс ирж байгаа санал, шүүмжлэлийн дагуу Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуульд ялалт байгуулсан Монгол ардын нам Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус үндэслэн “Засгийн газарт хамтран ажиллах” гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг шинээр байгуулж, 2024 оны Улсын их хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй. 2024 оны долдугаар сарын 05-ны өдөр хуралдсан Монгол Ардын намын бага хурлын V хуралдааны 04 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай” гэжээ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.114
    2025/05/22

    Угаасаа л үндсэн хууль зөрчсөн, стандарт бус засгийн газар байгуулсан шүүдээ. Сөрөг хүчингүй байх гэсэн МАН -ын удирдлагын өчүүхэн санаа байсан л даа.

    Хариулах
  • 72.83.230.98
    2025/05/22

    Eliiregch tergvvtei ardchilsan namiig ylndaa gishigsen xeden avgai bas ganbat bodoon stoggerel naraas bolsonshvv mongolardiin namaas boloogvi ardchilsan nam myy xvmvvciig ix xyrald oryylsnii gaig vvrch bn

    Хариулах
  • 31.165.93.231
    2025/05/22

    14 MEGA TUSUL GJ BUUN UR HULGAI TSVCHAA, HUJAAGIIN BODLOGO, HUDLAA ULGER, URUU YARIACHEE YAJ HEDEER BAGASAN YUM BE, HED BOLGOJ TANSAGLAAD IDEED UUJ BGAAGAA MEDEJ BN UU

    Хариулах
  • 59.153.86.21
    2025/05/22

    ...за...АН ынхан хамтарч ажиллахгүй гээд тэднийг дуудаад бсан доо. ОЭ.сайдад хань болох хүн..Алтангэрэл сайд л хэрэгтэй Эх орон ч залуу Сайд бсан шүү..Т1 үүд ч их юмдоо...Хар

    Хариулах
    • 66.181.179.165
      2025/05/22

      Тийм.Алтангэрэл Сайд чиг алдаагүй зүтгэсэн.