Т.Доржханд: ХҮН нам хамтарсан Засгийн газар байх ёстой гэсэн байр суурь дээр хатуу зогсоно

Х.Есү
9 цаг 16 минутын өмнө

Улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар Шадар сайд Т.Доржхандаас тодрууллаа. 


Тэрбээр, "Хуучин эх оронч үзлийн дор нуугадаж байгаад том төслүүдийг гацаадаг байсан бол одоо эрх чөлөөний үзэл дор халхавчилж байгаад олонхийнхоо гаргасан шийдвэрийг дагадаггүй, хувь хүнийхээ эрх ашгийг дагадаг байж болохгүй. Ардчилсан нийгэм ингэж явдаггүй юм. 

Би ХҮН намын даргын хувьд хариуцлагатай хэлье. Улс төрч хүн муу хэлүүлж болно. Гэхдээ Монгол Улсыэ эрх ашгийн талд байх ёстой. Хамтарсан Засгийн газарт ХҮН нам байх эсэхээс үл хамаараад хамтарсан Засгийн газар цаашаа явах ёстой. Үр дүнг нь иргэд хүртэх ёстой. 

Бид хамтраад том ажлынхаа ард гарч чаддаг юм гэдгийг харуулмаар байна. Улс төрийн намууд хариуцлагатай байх ёстой. ХҮН нам хамтарсан Засгийн газар байх ёстой гэсэн байр суурь дээр хатуу зогсоно. 

МАН хадган дээр урилгаа тавиад ХҮН намын дарга аа Монгол Улсын эрх ашгийн төлөө, тулгамдсан асуудлуудаа эр зоригтойгоор шийдье гээд санал тавьж урилгаа ирүүлсэн шүү. 

МАН цөөхөн хүний сайд болох эрх ашигт баригдвал жинхэнэ сөрөг хүчин гэдгийг үзүүлнэ шүү. Монголынхоо талд байгаарай. Ядарсан иргэдийнхээ талд байгаа гэж МАН-ынханд уриалж байна. 

Монголын эрх ашиг дээр МАН шийдвэр гаргах юм бол энэ тун харамсалтай. Энэ байдлаараа явбал Монголын эрх ашиг яригдахгүй, парламент нь сул дорой болно. Бараг Ерөнхийлөгчийн засаглал руу орно гэдэг зургийн дагуу яваад байна гэж харж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.125
    6 цагийн өмнө

    Халтайсан хүүрээ иргэдэд юу хүрээд байгаан тавар төлөөс нэмэгдлээ иргэдийн нуруун дээр асар их ачаа тавьчихлаа та нарын тансаглал хирээс хэтэрлээ.Ажлаа хийгээч ер нь энэ үасагт лаларын хувийн бизнестэй Чойжилсүрэн Амарсайхан Дэлгэрсайхан гээд олон олигархийн шуналыг дийлэхгүй монголын иргэд хялайж байна танай намын алцгар эмгэн Сарангэрэлтэх гэж нэг муу хөгшин үнээ иргэдийг улны хүмүүс гэж доромжлоод тэгээд тэрний чинь хэлснээр бүгд уландаа очлоошт бысда

    Хариулах