Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаанаас “Хүндэтгэлийн концерт”-ыг зохион байгуулах найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч Д.Баярбаатарыг сонгож, баталжээ.
“Хүндэтгэлийн концерт”-ыг “Алтан соёмбын аялгуут эгшиглэн" нэрээр монгол түмний гайхамшигт өв соёл, бахархал омогшил, нүүдэлчдийн оюуны сэтгэлгээг харуулсан дуу, хөгжим, бүжгийг нэгэн дор өвөрмөц онцлог бүхий шинэ техник технологийн дэвшилд тулгуурлан, уламжлал шинэчлэлийг хослуулан толилуулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна