МАН-ын бага хурал түр завсарлав. Хэн юу хэлэв?

Х.Есү
9 цаг 32 минутын өмнө

Монгол ардын намын бага хурал түр завсарлалаа. Хурлаас гарч ирсэн гишүүдээс бид байр суурийг нь тодрууллаа. 


Б.Даваадалай: МАН-ын бага хурал түр завсарлалаа. Ирц 70 хувьтай байна. Хүн болгон л үг хэлж өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Бага хурлаар асуудлаа хэлэлцэж байгаа учраас би байр сууриа илэрхийлэх эрт байна. 

Ерөнхий сайд өнгөрсөн 10 сарынхаа ажлын тайланг тавьсан. Эерэг сөрөг талуудыг нь бас дурдлаа. Олонхоороо шийднэ гэдэг үндсэн дээр Ерөнхий сайд гишүүдийн асуултад хариулж байна. 

Б.Даваадалай: Мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлыг урт хугацааны  бодлогоор шийдэх нь зөв

Б.Сүхбаатар: Бага хурлын уур амьсгал 50 50 хувьтай байна. Нэгэнт хамтарч чадахгүй байгаа бол бусад намуудтайгаа хамтраад явахад асуудал байхгүй л гэж бодож байна. Ардчилсан нам л засагт хамтарч чадахгүй байна гэсэн байр суурьтай байна. 

Бага хурал дээр болж байгаа зүйлийг би нэг бүрчлэн хэлж чадахгүй. Энэ чинь хаалттай болж байгаа хурал шүү дээ. Нууцаар санал хуралт явуулна. 

Ж.Эрхэмбаатар: Засгийн газар байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн байна. МАН 2024 сонгуульд олонх болсон ч улс орны эрх ашгаа бодоод хамтарсан Засгийн газар байгуулсан. Нэгдсэн эрх ашгийнхаа төлөө ажиллая л гэж нэгдсэн. Бүх гишүүд асуулт асууж байна. Намын дарга хариулт өгч байна. 

Хамтарсан Засгийн газар тодорхой том төслүүдийг явуулах асуудал дээр зайлшгүй байх шаардлагатай. Том төслүүд хэнд хэрэгтэй вэ гэвэл бидэнд л хэрэгтэй шүү дээ. Үр дүнтэй ажиллаж байна гэж харж байна.









Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.232
    8 цагийн өмнө

    Хүрэлсүх ч санасныг бодоход Эх оронч Эр хүн бна! Энд Засгын газар Оэрдэнэдээ ч биш юм бна! Оэрдэниин ард бга Батлагыг ЗГ, Ардын нхмаас зайлуулах зорилго бна! Тэгэхгүй бол хавармгэхэд Хүрэлсүхииг шоронд хиигээд, Батлаг хаанчлаад Монгол Урусын колони болох бх! Манай хүн сая Москууд очоод 1 юм ойлгож! Итгэхгүй бол сошиал дээр Батлагын нохойнууд бүгд идэвхэжсэн бгааг хар! Ардын Намыг Батлаг удирддаад удаж бнадаа!

    Хариулах