Хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх МАН-ын Бага хурал үргэлжилж байна.
Яг одоо Засгийн газрын ажлын тайланг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, гишүүд асуулт хариулт авч байна.
МАН-ын бага хурал 369 гишүүнтэй. Одоо 70 хувийн ирцтэй хуралдаж байна.
Хурлын үеэр МАН-ын нэр бүхий бага хурлын гишүүн УИХ-ын дарга Л.Амарбаясгалангаас хамтарсан Засгийн газрыг огцруулах эсэх дээрх байр суурийг нь асуухад УИХ-ын дарга Л.Амарбаясгалан “Би Л.Оюун-Эрдэнэтэй цуг байгаа гэдгээ шударга хэлье” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна