Ц.Лут-Очир: Засгийн газрын эсрэг дуугарсан залуусыг залхаан цээрлүүлж, дарамталж байна

С.Гандэлгэр
Өчигдөр 18 цаг 31 минут

“Огцрох амархан” жагсаалд оролцож байгаа эдийн засагч Ц.Лут-Очирын биед нь үл таних гурван этгээд халдсан тухай мэдээллийг бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тэрбээр тухайн үйл явдлын талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Тавдугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө байсан. Би нэг найзтайгаа уулзаад 01.30 цагийн үед гэрийнхээ үүдэнд ирсэн юм. Орцны үүдэнд гурван залуу зогсож байсан. Мотоциклоо тавиад буух гэтэл “Чи наанаа тавьж болохгүй, холдуул. Бид нар мотоциклоо тавих гэж байгаа юм” хэмээн агсарсан. “Би энд байранд амьдардаг хүн. Байнга энд тавьдаг” гэж хэлээд гэр рүү орох гэтэл орцны хаалга хөндөлсөж зогсоод, гурвуул нийлж байгаад надад гар хүрсэн. Би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэсэн ч чадаагүй. Утас маань газар уначихсан. Утсаа шүүрч аваад зугтсан. Хашлага даваад зугтаж байхдаа “Туслаарай” гэж хашхиртал аз болж эсрэг байрнаас нэг хүн “Хөөе юу болоод байна” гэж хашхираад, шүгэлдсэн. Нөгөө залуус ч зугтаад алга болсон. Халдлагад өртлөө, зодууллаа гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгтөл 20 гаруй минутын дараа цагдаа ирсэн. Ирчхээд “Та ажлын цагаар БГД-ийн нэгдүгээр хэлтэс дээр очиж гомдлоо өгөөрэй” гээд явсан. Удалгүй надад “Таны дуудлага гэмт хэрэг зөрчлийн шинжгүй байна” гэсэн. 

Би чинь Сүхбаатарын талбай дээр Засгийн газрыг огцор гэж гарч жагсаад, 39 хоног болж буй хүн. Монгол Улсын Засгийн газрын гаргаж байгаа шийдвэр, хийж байгаа гэрээ хэлцлүүд нь улсын эрх ашигт нийцэхгүй байна. Улсынхаа эрх ашгаас урвачихлаа гэж үзэж буй учир Засгийн газрыг огцор гэж шаардаад зогсож байна.  Авлигатай тэмцэнэ гэж гарч ирсэн Ерөнхий сайд маань өөрөө авлигын маш том кэйс болчхоод явж байна. Орлогоо нотлохгүй, ёс зүйн хариуцлага хүлээхгүй ингээд суугаад байгаа нь ер зохимжгүй байгаа юм. Засгийн газрын эсрэг тэмцээд явж байгаа залуусыг нэг, нэгээр нь залхаан цээрлүүлж, шантраах, тэмцлээс гаргах, дарамтлах ажиллагаа яваад байна шүү дээ" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.16
    Өчигдөр

    ES Tegeed 20 saya tugregiin avilga avaad huu dee suit begj avch ugsen gedgiig ATG notolson yum uu? Huuchin oruisiin uned hurehgui munge "mash tom avilga" uu? HOM deeree 70 Garuda sayaiin hadgalamjtai gej meduulsen baisan Ene Tiim ih munge uu?

    Хариулах