-Дотроос авсан “ШИПИ”-
МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хурлаар Хамтарсан Засгийн газар цаашид байх уу, Засгийн газраа дангаараа эмхлэн байгуулах уу гэдэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хурлын эхэнд намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлын тайлангаа тавьжээ. Түүнийг илтгэлээ тавьж дуусахад танхимд нэг ч хүн алга ташаагүй гэнэ. Өөрөөр хэлбэл, заалны уур амьсгал “эвгүй” байсан аж.
Харин дараа нь Бага хурлын гишүүд асуулт асууж, албан тушаалтнууд хариулт өгч, үг хэлэх үе эхлэхэд хамгийн түрүүнд асуулт асуусан н.Нэргүй гэдэг хүн УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас “Танаас шууд асууя. Та Ерөнхий сайдтай хамт байгаа юу” гэж тулгаж асуусан байна. Спикер түүний асуултад “Шууд хэлье. Би Ерөнхий сайдтай хамт байгаа” гэж хариулжээ. Түүнийг ингэж хариулсны дараа танхимд алга ташилт нижигнэж, уур амьсгал ч зөөлөрсөн байна.
Улмаар асуулт асууж, үг хэлж буй гишүүд ерөнхийдөө Хамтарсан Засгийн газрыг дэмжих талдаа болж ирсэн гэнэ. МАН-ын Бага хурал 369 гишүүнтэйгээс 40 гаруй гишүүн асуулт асууж, үг хэлэх бөгөөд одоогоор үргэлжилж байгаа юм байна.
Илэрхийлсэн байр суурийг тухайлж хэлбэл, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар "Нэгдүгээрт улсын эрх ашгийг, хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт хувийн эрх ашгийг эрэмбэлж шийдвэр гаргаарай" гэж Бага хурлын гишүүдэд уриалсан аж.
Хэвлэл мэдээллийн байгууллага хуралдаа оролцохоор Тусгаар тогтнолын ордон руу ирсэн Бага хурлын гишүүдээс байр суурийг нь сонсоход яриа өгөхийг зөвшөөрсөн гишүүдийн олонх нь Хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн бөгөөд бид шууд дамжуулсан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.86.21
Орд ордоор нь уул уулаар нь идүүлсэнээсээ тооцоогоо хийж чадаагүй мөлхөж бж...23 тай Залуугийн 20.0 к д барьцаж амьсгалаа түгждэгээ больцгоочи х...350.000.000 сая $ .т Ухаа худагаа барьцаанд тавьж олж ирсэн МСSiin 60.0 к д...Төрөө эргүүлэхээ дөхөж яваа Та нусгай нарт ямар...гээчийн #Ялзарсан үзэл хүмүүжил бна бэ...бурууг өөрсдөөсөө хөй За..тэр нь хэн хэндээ Амар..Зайлц гаа..бузарт ай хог цаашаа..дэвнүүд..
Хариулах66.181.188.153
Ха ха МАН ын өлөн хулгайчууд Хойт Солонгос лугаа адил юм биш үү. Утсан хүүхэлдэйнүүд юм дөө
Хариулах176.0.50.155
Chi bitgii dongos
66.181.187.157
Азийн Зимбабве!
Хариулах202.126.89.8
Хамтарсан засаг хамгийн зөв шийдэл. Ман 68, сөрөг хүчин 58 гишүүнтэй, бараг 50%. Ийм нөхцөлд ажил урагшлахгүй. 4 жил хэрэлдэнэ. Хамтраад том төслүүдээ явуулах нь улс орны эрх ашигт нийцнэ. Оюукийн хүүгийн асуудал бол тусдаа. Шалгаад шүүх, АТГ тогтооно биз. Улстөржилт, эрх ашгийн зодооноо зогсоо! Үндэсний том компаниудаа татаж унагаахаа боль! . Женко, Нямбаа 2-оосоо хагац! Оюук арга барилаа өөрчил! Ингэж л шаардмаар бн. Шинэ ЗГ гэж бужигнах шаардлага үгүй. Бүх юм бужигнана, учраа олох гэсээр 4 жил нь дуусна даа.ккк
Хариулах202.9.46.1
Зөв шүү
66.181.160.3
Орлогоо нотлоочээ
Хариулах176.0.50.155
Chamd notolhuu ain
203.91.115.46
ОюунЭрдэнийг орлогоо нотод гэсэн болохоос засаг хамтрах үгүйг намаараа хэлэлцүүл гэсэн юм уу.
Хариулах66.181.160.3
Яг үнэн
66.181.187.63
Хуц, ямар орлоготой байх нь чамд падлийгүй
66.181.161.212
Улс төр яах вэ бүх баялагаа Хятад руу зөөгөөд байгаа хэрнээ ард иргэд нь ядуураад ордонд байгаа хүмүүсийн эргэн тойрон баяжаад байхаар бүх уурхайгаа хаагаад хувийн уурхай гэж байхгүй шүү
Хариулах45.117.35.25
Яг АФрик
122.201.31.124
Улс төр гэж үнэхээр хог юм даа
Хариулах103.168.34.234
Нямбаатарын хэлсэн үг амьдрал дээр эсрэгээрээ байгааг олон хүн хэлнэ дээ. Нэгдүгээр тэдний хувийн эрх ашиг, шунал байгаа, хоёрдугаарт энэ зэрэгт хүргэсэн намынх нь эрх ашиг байгаа, за тэгээд улсын эрх ашиг бараг байхгүйтэй адил даа…
Хариулах66.181.161.194
Яг үнэн хэлжээ