ЗӨВ.МН өмнө нь нэг орсон хүн үхэж байж л гардаг, дэлхийн хамгийн чанга дэглэмтэй, хүнд гэмт хэрэгтнүүдийн хоригддог ''Хар дельфин'' шоронг онцолсон билээ. Тэгвэл энэ удаа хамгийн таатай нөхцөлтэй, хүний эрхийг дээдэлдэг, хоригдлуудын хувьд ''диваажин'' гэмээр Норвегийн Халден шоронг онцолж байна.
Хоригдлуудыг хоригдох хугацаанд нь засан хүмүүжүүлж, шударга ёс, хүний эрхийн талаар ойлголтыг мэдрүүлж, соёл иргэншилд эргэн ирэх боломжийг олгодог уг шорон гэмт хэрэгтнүүдийг утгаар нь хүмүүжүүлдэг гэхэд болно.
Халден шорон 2010 онд нээгджээ. Норвеги улсыг цаазын ялгүй гэдгээр нь илүү мэдэх биз ээ. Мэдээж Халден шорон маш хатуу хараа хяналттай ч хамгийн хүний эрхийг дээдэлдэг шорон хэмээн нэрлэгддэг.
Архитектур Эрик Мюллерийн бүтээл болох Халден шоронгийн орчин тойрон зүлэг модоор дүүрэн. Хоригдлуудын сэтгэл санааг дэмжиж, байгальд байгаа мэт мэдрэмж төрүүлэхээр ийн зохион бүтээжээ.
Төмөр тор, том цоож, ууртай харуулуудаар төсөөлөгддөг шоронгийн нөхцөл байдал Халденд тэс ондоо. Том цэлгэр цонх, гэгээлэг, цэвэрхэн өрөө, модон хаалга гээд бүхий л зүйлээрээ хүний эрхийг дээдэлдэг улс гэдгээ харуулах мэт.
Оюутны дотуур байр мэт харагдаж байгаа биз? Энэ бол Халден шоронгийн хоригдлууд байрлах өрөө юм.
Халден шоронгийн удирдлагуудын баримталдаг гол зарчим бол хамгийн хүнд хэрэг үйлдсэн гэмт хэрэгтнийг ч хүн хэмээн мэдрүүлж, хүмүүжүүлэх юм. Хүний эрхийг ихэд эрхэмлэн дээдэлдэг.
Энгийн шоронд сэрээ, хутга зэрэг зүйлсийг үхлийн аюултай зэвсэг хэмээн үзэж, хориглодог. Харин Халдений хоригдлууд сэрээгээр хэн нэгний амийг бүрэлгэхээр завддаг ч үгүй бөгөөд хамтдаа хоолоо хийж, ариун цэвэр сахиулах ажилд идэвхтэй оролцдог байна.
Амралтын өрөөнд олуулаа зурагтаар хүмүүжил төлөвшилтийн сэдэвтэй кино үзэж, зарим тохиолдолд видео тоглоом тоглох эрхтэй байдаг гэнэ шүү.
Идэвхтэй дасгал хөдөлгөөн хүний эрүүл мэндэд зайлшгүй хэрэгцээтэй. Хоригдлуудын спорт зал нэг иймэрхүү харагдана.
Хоригдлууд нийгэмд тустай албадан ажил хийдэг бөгөөд чөлөөт цагаараа шинэ хөгжим тоглох, шавраар эд зүйл урлах гэх мэт зүйлсээс сонгон суралцах, хичээллэх боломжтой.
Сүсэгтэн хоригдлуудад зориулсан залбирал үйлдэх өрөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.17.242
Huntei hun gej haritsaagui humuustei uy...
Хариулах124.158.82.99
Хүнтэй хүн гэдэг талаас нь харьцдаг юм байна, манайх энэ дэвшилтэд зүйлээс суралцдаггүй юм байх даа
Хариулах