Х.Нямбаатар: Ховхорсон зам хаана байгааг хэлээд өгөөрэй

С.Гандэлгэр
5 цаг 0 минутын өмнө

Өчигдөр /2025.06.23/ нийслэлд хүчтэй аадар бороо орсны улмаас нийслэлийн ихэнх автозам усанд автсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм.  

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Нэг их бүтээн байгуулалт гээд л зандраад байсан асфальтан түрхлэгүүд нь ганц бороо даахгүй ховхроод уналаа. Ядруу улсад ингэж мөнгөөр тоглосон Ерөнхий сайд, хотын дарга түүхэнд байхгүй дээ" гэжээ.

Харин хотын дарга Х.Нямбаатар тус асуудалд хариу тайлбар хийжээ:  

"Баримттай ярина уу, эрхэм гишүүн. Ховхорсон зам хаана байгааг хэлээд өгөөрэй. Харин ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод хэт халсны улмаас түр зуурын хүчтэй усархаг борооны ус хөрсөнд шингэхгүй шууд урсаж, зам талбайн ус зайлуулах шугам сүлжээний ачааллыг нэмэгдүүлж байна. ГУББГ-ын шуурхай бригад ус их тогтсон хэсгүүдэд хүн хүч, машин механизм нэмэгдүүлэн ажиллаж байна.

Мөн их хэмжээний гэнэтийн аадар борооны усыг үерийн далангаар зайлуулдаг бөгөөд замын ус зайлуулах шугамууд их хэмжээний усыг зайлуулах зохицуулалтгүй зөвхөн замын буюу тухайн нэгж талбарын усыг зайлуулахаар тооцож хийгдсэн байдаг. Манай нөхцөлд өндөржилтөөрөө гэнэт орсон их хэмжээний бороо нь шороон замтай гудамж, уулын шороо зэрэг хог, лагтай холилдон шууд урсаж зам талбай дээр ус тогтож байна. Өнөөдрийн тухайд гэнэтийн усархаг бороонд шугам хоолойнууд бүрэн ачааллаараа ажиллаж байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна