ОХУ-ын гаальчид аарцны ундааг “Маш сэжигтэй” хэмээн, хилээрээ оруулалгүй буцаажээ

Х.Батсайхан
4 цаг 30 минутын өмнө

ОХУ-ын гаальчид Монгол Улсаас ОХУ руу оруулахыг завдсан маш сэжиг бүхий есөн литр шингэнг хилээр оруулалгүй буцаасан талаар baikal-daily.ru цахим хуудаст мэдээлжээ.

Мэдээлэлд, ОХУ-ын иргэн нэгэн эмэгтэй Монголын талаас энэ сарын 23-ны өдөр маш сэжиг бүхий есөн литр шингэнийг хилээр нэвтрүүлэхийг завдсан талаар дурдаад, шингэнийг хилээр оруулалгүй буцаасан гэж дурдсан байв.

Харин мэдээгээ Зөв аарцны ундаагаар зурагжуулжээ. ОХУ нь Монгол Улсаас авьтан, ургамлын гаралтай аливаа бараа, бүтээгдэхүүнийг хилээрээ оруулахыг хориглодог юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна