Х.Нямбаатар: “Тавантолгой түлш” ХХК-д “шахаа” хийдэг хүмүүс хулгайгаа үргэлжлүүлж хийхийн тулд эсэргүүцэж байна

Х.Батсайхан
Өчигдөр 14 цаг 50 минут

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч Х.Нямбаатар яг одоо “Таван толгойн эрчим хүчний нүүрснээс шатахуун, хуванцар гаргах туршилтын үйлдвэрийн төсөл”-ийн асуудлаар “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэрт ажиллаж байна.

Төсөлд өнгөрсөн хугацаанд 50 тэрбум төгрөг зарцуулсан хэдий ч шороон овоолгоноос өөр ажил хийгээгүй юм. Тэрбээр энэ үеэр олон нийтэд мэдээлэл хийж, ирэх өвөл хэрэглэх түлшний асуудлыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо холбогдох байгууллагуудын судалгаа, зөвлөмж, шийдвэрийн дагуу шийдвэрлэсэн гэдгийг баримттайгаар тайлбарлалаа.

Тэрбээр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу БНХАУ-аас кокс биш, жигнэсэн нүүрсийг нэг тонныг нь 775 мянган төгрөгөөр худалдаж авах тендер зарласан гээд, жил бүр 300 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг “Тавантолгой түлш” ХХК-ийг Нийслэлээс шилжүүлж аваач гэдэг хүсэлтийг Ерөнхий сайд Г.Занданшатарт тавьсан гэдэг мэдээлэл өгсөн юм. .  

Мөн хагас коксон түлш авах ажлыг буруутгаж олон нийтэд мэдээлэл түгээж байгаа хүмүүс өөрсдөө ашиг сонирхлын зөрчилтэй, “Тавантолгой түлш” ХХК-д шахаа хийдэг хүмүүс хулгайгаа үргэжлүүлж хийх сонирхолтой байгаа гээд, тэр хүмүүст хандаж, “Та нар дахиж хулгай хийж чадахгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй зарим хүнийг хуулийн байгууллага, Үндсэн хуулийн цэцэд өгч шалгуулна” хэмээн онцолсон юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна