Израилийн Батлан хамгаалахын сайд: Иран гал зогсоох хэлэлцээрээ зөрчсөн тул Тегеранд дахин цохилт өгөхийг тушаалаа

Х.Батсайхан
6 цаг 50 минутын өмнө

Израилийн Батлан хамгаалахын сайд Исраэль Катц дөнгөж сая мэдэгдэл хийж, Иран гал зогсоох хэлэлцээрээ зөрчсөн тул Тегеранд дахин цохилт өгөхийг тушаасан тухайгаа зарлалаа.

Израилийн тал өмнө нь Ираны цөмийн болон цэргийн байгууламжуудад л цохилт өгч байсан бол энэ удаад Ираны дэглэмийн гол төв болсон обьектуудыг онилсон гэж тэрбээр хэлсэн байна.

Тэрбээр яг ямар обьектууд гэдгийг хэлээгүй ч “Дэглэмийн” гэснээс үзвэл төрийн байгууллагууд байж магадгүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хэдхэн цагийн өмнө Израиль, Иран гал зогсоохыг харилцан зөвшөөрсөн талаар мэдэгдээд байсан. Тэгвэл удаа ч үгүй Израилийн тал сөргөлдөөнийг илүү өргөн агуулга руу түлхсэн цохилтыг өгөх тушаал гаргаснаа ийнхүү зарлалаа. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    3 цагийн өмнө

    IRANII MUSLIMIIN HARGIS HUUCHINSAG DEGLEMIIG BUURMUSUN USTGAH HTEI . BALAI URT SHALTAI LALIIN UVGUCHUUL

    Хариулах
  • 66.181.182.110
    4 цагийн өмнө

    Одоо Америк Израйльд цохилт өгөх хэрэгтэй. Үгэнд нь орохгүй байнашдээ

    Хариулах
  • 103.212.119.97
    5 цагийн өмнө

    Галаар тоглож бна даа

    Хариулах