Иран-Изриалийн ДАЙН: Одоо гуравдагчуудын зовлон эхлэх үү

Zuv.mn
6 цаг 41 минутын өмнө

АНУ дэлхийн худалдааны 25 хувийг дангаараа нэвтрүүлдэг Ормузын хоолойг хаах Ираны үйлдлийг зогсооход туслахыг БНХАУ-д уриалжээ.

Ормузын хоолой бол зүүнээс баруунш Оманы буланг Персийн булантай холбодог хоолой юм. Саудын Араб зэрэг эх үүсвэрүүдээс газрын тосыг Азийн улсууд руу гаргадаг тээврийн гол зам бөгөөд дэлхийн нийт газрын тосны худалдааны 1/3 нь дамжин өнгөрдөг гэдэг тооцоо ч бий. v дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио дээрх уриалгыг гаргасан аж.

Иран улс барууныхантай зөрчилдсөн үедээ хааж, нийлүүлэлтийг доголдуулах амаар шахалт үзүүлдэг нэг арга хэрэгсэл болсон учир АНУ Ормузын хоолойг хаах вий гэхдээ ийнхүү ашиг сонирхол нь хамгийн ихээр хөндөгдөх, нөлөө бүхий улс болох БНХАУ-д хандсан бололтой. Ормузын хоолойгоор дамжин Ази руу гардаг газрын тосны үлэмж хэсгийг БНХАУ худалдаж авдаг юм.

Харин АНУ-ын хувьд Ормузын хооолой Ойрхи Дорнод руу нэвтрэх бараг цорын ганц гарч бөгөөд тийм ч учраас Персийн булан болон Арабын тэнгист Тэнгисийн цэргийн хүчний томоохон анги нэгтгэлийг байнаг байрлуулдаг.

 Хэрвээ Иран шийдвэртээ бат байвал тулаан хуурай газраас тэнгист шилжих ч эрсдэл бий гэдгийг энэ баримт харуулж байгаа юм.

Ормзун хоолой хаагдахад дэлхийн эдийн засгийн цусны эргэлт болсон газрын тосны нийлүүлэлт доголдож, үнийн хөөрөгдөл үүсдэг юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна