Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж тодорхой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Шийдвэрүүдийг сайд нар олон нийтэд танилцууллаа.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд С.Бямбацогт “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж УИХ-д өргөн барилаа. Тодруулбал, Засгийн бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх замаар төсвийн хэмнэлт гаргах боломж бүрдлээ.
Өмнөх Засгийн газар Ерөнхий сайдаас гадна 22 саядтай байсан бол энэ Засгийн газар 19 сайдтай ажиллана. 60 Үндэсний хоорооны талыг нь татан буулгаж, 30 болголоо. Газрын дарга нар гэж авлига үүсгэлэгэ, гарын үсгээ үнэлдэг сөрөг үзэгдэл байдаг. Тиймээс 16 яамны 1900 орчим ажилтан байгаа бол үүний 20 орчим хувийг цомхотгохоор төлөвлөж байна.
Энэ зарчим агентлаг, газруудын түвшинд хэрэгжээд явна.
2024 онд баталсан Баялгийн сангийн тухай хуулийн дагуу төр өөрийн хөрөнгөөр хайж, нөөц тогтоосон ордуудаас хувь эзэмшиж, иргэдэд хуваарилах асуудлыг үргэлжлүүлэн ажиллана.
Хамтарсан Засгийн газрын үед батлагдсан 88 дугаар тогтоолын хүрээнд Ж.Батзанданг БЭТ-өөр томилж, Ажлын хэсгийг Н.Учралаар ахлуулан байгуулсан. Тиймээс ажлын давхардлыг арилгах үүднээс Ажлын хэсэг, БЭТ давхар ажиллаж байгаа нь оновчтой эсэхийг судлах, хэлэлцээрийг хийж, хуулийн хэрэгжилтийг шуурхайлах зорилгоор ажлын хэсэг байгуулж байна.
Өмнө нь Аймгийн ЗДТГ, Шүүх, Жлсын бүртгэл гээд бүгд нэг дөрвөн давхар байшинд багтаж болоод байсан. Одоо бүгд тусдаа байртай болсон. Үүнийг дагаад орон тоо нэмэгдэж, зардал өсдөг. Тиймээс энэ асуудал дээр судалгаа хийнэ” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.228.20
Үнэндээ. Шүүх, Цагдаагийн байрууд маш олон давхар өндөр том болохын хэрээр дулаан цахилгааны зардал нь өсдөг юм. Япон, Солонгост бол төрийн байгууллагын байшинг 3 давхраас том байлгахыг хориглодог юм байна лээ. Гэтэл манай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар болон Шүүхийн барилгыг хараарай - Бүр том ордон байгаа шүү!!!
Хариулах