АНУ цөмийн байгууламжуудыг нь бөмбөгдсөний хариуд Иран улс Катар дахь АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ.
Катарт байрладаг Аль Удейд цэргийн бааз бол Ойрхи Дорнод дахь АНУ-ын хамгийн том цэргийн бааз юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгдсөнийхөө дараа тус улсын удирдагчдад хандаж, хариу арга хэмжээ авахгүй байхыг сануулсан. Гэсэн ч Иран Аль Удейд бааз руу нь пуужин харвалаа. Гэхдээ баазад ноцтой хохирол учруулахгүй байхаар онилсон бололтой, Д.Трамп цохилтын дараа хийсэн мэдэгдэлдээ Ираны цохилтод нэг ч хүн амь үрэгдээгүй, бэртэж гэмтсэн хүн ч байхгүй гээд Иран улсад талархал илэрхийлсэн байна. “Одоо ингээд энхтайван тогтоох боломж гарч ирж байна” гэж тэрбээр онцолжээ.
Ираны оюун санааны удирдагч Али Хаменей харин “Иран улс пуужингаар довтолсон ч хэнд ч хохирол учруулахгүй. Гэхдээ бид хэн ч биднийг хохироохыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэрбээр хэлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна