Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 122 удаагийн хяналт шалгалт хийжээ. Шалгалтад 802 аж ахуйн нэгж, байгууллагын 11195 гадаадын иргэнийг хамруулсан байна. Зөрчилд холбогдсон нийт 5700 гадаадын иргэн, 1330 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 422 иргэнийг албадан гаргажээ. Уг тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчил гарггасан гадаад иргэдийн тоо 76 хувиар, албадан гаргасан иргэдийн тоо 80 гаруй хувиар тус, тус өсжээ.
Энэ оны эхний таван сарын хугацаанд, ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 19 улсын 716 иргэнийг Монгол Улсын хилээр оруулалгүй буцаажээ. Түүн дотроо БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.179
манай монголчуудыг буцаагаад байдаг юм чинь, адилхан л байх хэрэгтэй, ЗӨВ2
Хариулах202.9.46.168
Зөв сайн шалгаад буцааж байх хэрэгтэй.
Хариулах202.9.40.126
Үнэн юм уу
Хариулах