АТГ: МҮЭ-ийн албан тушаалтнуудтай холбоотой хэргийн хүрээнд нэгжлэг хийж байхад С.Ганбаатар гишүүн ирсэн байна

Zuv.mn
4 цаг 49 минутын өмнө

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын гэр болон дүүгийнх нь гэрт АТГ-аас нэгжлэг хийж, туслахыг нь 48 цаг саатуулсан талаарх мэдээлэл цацагдаад байна. 

Энэ хэргийн талаар бид АТГ-аас тодруулахад дараах хариултыг өглөө. 

АТГ: "Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэргийг АТГ-аас шалгаж байгаа. Үүний хүрээнд үйлдвэрчний эвлэлийн эрх бүхий албан тушаалтнууд байгууллагын нэр дээр байдаг газрыг бусдад худалдан борлуулж мөнгө угаасан байж болзошгүй асуудал үүссэн. 

Үүний хүрээнд өнөөдөр тус байгууллагын нэр дээр байсан газарт очиж обьектод нэгжлэг хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар ирсэн байна. Энэ газар нь С.Ганбаатар гишүүний нэр дээр бүртгэлгүй ААН-д хамааралтай газар байсан.

2020 оноос хойш Монголын үйлдвэрчний эвлэлтэй холбоотой 15 гомдол мэдээлэл ирсэн. Үүнээс 11 гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Одоогоор дөрвөн хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэв.  

Цахим орчинд явж байгаа шиг С.Ганбаатар гишүүний гэр бүлийг айлгасан зүйл байхгүй" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.64.167
    3 цагийн өмнө

    НААД ГАНБААТАР ГЭХ НӨХӨР ЧИНЬ ҮЭ-ИЙН БҮХ ХӨРӨНГИЙГ ЗАРААД ҮНИЙГ НЬ ХУВЬДАА АВЧИХСАН ЭТГЭЭД МӨНӨӨСӨӨ МӨН. ҮЭ-ИЙН БҮХ ОБЬЕКТЫГ, ГАЗРЫГ, АВТОГАРАЖИЙГ, АВТОМАШИНУУДЫГ ЗАРСАН ЭТГЭЭД ШҮҮ ДЭЭ. ОДОО НААД НӨХРЙИГЭЭ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖ БАЙГААД, 461-Д НАМ ХОРЬЖ БАЙГААД ШАЛГА.

    Хариулах
    • 66.181.160.119
      3 минутын өмнө

      Одоо наад нөхөр чинь модоо барьчихсан байгаа аргаа бараад Женког бараадсан юм шүүдээ тэгээл ураан мураан гээл хуцаад яваан тэр