"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна

Х.Есү
4 цаг 29 минутын өмнө

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, "ТЭЦ-III"-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэл борооны ус зайлуулах шугам угсарна. Уг шугам угсралтын ажлын хүрээнд тус уулзварыг хаана.

Тус замыг зургаадугаар сарын 26-ны 23:00 цагт хааж,  27-ны 06:00 цагт нээнэ. 

Тус авто замын зорчих хэсэгт сэтэлгээ хийж, борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг хийх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна