УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргажээ.
ААН-үүдийн ажиллах цагийн хуваарийг энгийн горимд шилжүүллээ
Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр "Бүх төрлийн хүнсний дэлгүүрүүд өнөөдрөөс эхлэн 22:00 цаг хүртэл ажиллана. Ресторанууд хуучин цагийн хуваариар буюу 00:00 цаг хүртэл ажиллах юм.
Түүнчлэн тавдугаар сарын 22-ноос эхлэн доор дурдах есөн томоохон зах худалдааны төв ажиллах бөгөөд УОК-оос гаргасан холбогдох шийдвэр буюу Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх түр журам, тусгай нөхцөл шаардлагыг биелүүлэх ёстой. Тухайлбал, Хархорин, Шинэ Сандэй, Нарантуул, Дүнжингарав, Сандэй плаза Шөнийн зах, Содон бөмбөгөр, Алтжин бөмбөгөр, Бөмбөгөр худалдааны төв ажиллана." гэв.
Тавдугаар сарын 22 буюу бямба гарагаас эхлэн
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна