Зүүдний тухай сонирхолтой баримтууд: Хар дарсан зүүд биднийг ХАМГААЛДАГ

2021/06/03

Хүн амьдралынхаа гуравны нэгийг нойрсож өнгөрөөдөг. Зүүдэлдэггүй хүн гэж байхгүй бөгөөд бид зүүднийхээ 95 хувийг сэрснийхээ дараа санадаггүй гэсэн судалгаа байдаг. ЗӨВ.МН энэ удаа зүүдний тухай сонирхолтой 10 баримтыг онцолж байна.

Will we handle betrayal well? What will our reaction be? | Jesus Quotes and  God Thoughts

1. Хүмүүсийн хамгийн түгээмэл зүүдэлдэг зүүд нь хэн нэг дотнын хүн нь өөрийг нь хуурах эсвэл урвах байдаг байна. Насанд хүрсэн хүн ингэж зүүдлэх нь ганцаардаж байгаагийн шинж гэнэ.


How Do Blind People Dream? » Science ABC

2. Хараагүй хүн зүүдэндээ хардаг. Хэдийгээр орчлонг харах хувьгүй төрсөн ч хараагүй хүн ч зүүдэндээ харж зүүдэлдэг. Түүнчлэн тэд зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэлцэх гэх бүх мэдрэмжийг тэнцүү мэдэрдэг байна. Харин хараатай хүмүүсийн хувьд энэ нь маш хүчтэй зүүдэлсэн үед л мэдрэгддэг гэнэ.

Confronting nightmares can be good for your health, experts say • Earth.com

3. Хүн бүр л хар дарж зүүдэлж үзсэн байх. Хар дарсан зүүд зүүдлээд сэрэхэд сэрүүн үедээ айдастайгаа дасан зохицоход тустай байдаг гэвэл та итгэх үү? Хар дарсан зүүд хүний тархины аюул болон аймшигт тохиолдлуудад үзүүлэх хариу үйлдлийн чадварыг сайжруулахад тусалдаг гэжээ. Ингэснээр хар дарж зүүдлэх нь таныг хамгаалдаг гэсэн үг юм. 

Dream about food to wake up feeling less hungry | The Splendid Table

4. Бодит байдлын сэрэл, мэдрэмж бидний зүүдэнд мэдрэгддэг. Хүн зүүдэндээ цангаж байна гэж зүүдэлбэл бодит байдал дээр мөн цангасан байдаг. Мөн бидний бие унтаж байхад халууцаж байхыг мэдэрч байгаа бол зүүдэнд ч энэхүү мэдрэмж мэдрэгдэнэ.


Flying & Sex? What People Dream About in Lucid Dreams | Live Science

5. Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар хүмүүс 1954 оноос 2000 оны хооронд нисэж зүүдлэх нь нэмэгдсэн бөгөөд үүнийг телевизор зохион бүтээгдсэнээс болсон хэмээн үздэг байна. Харин эдгээр онуудаас өмнөх үед нисэж зүүдэлсэн баримт тэмдэглэгдээгүй ажээ.

Vivid Dream Causes: Why They Happen and How to Stop Them

6. Хүн хөдөлж байнга байрлалаа сольж унтахад өмнө нь зүүдэлсэн зүүд нь өөр шинэ зүүд болон хувирдаг байна. Тиймээс хар дарж зүүдэлдэг ихэнх хүмүүс анх хэвтсэн байрлалаасаа хөдлөөгүй сэрдэг гэнэ. Харин хөдөлгөөнтэй унтдаг хүмүүс хар дарах нь бага ажээ.

Why Can't We Remember Our Dreams? | Live Science

7. Ихэнх хүмүүс муухай зүүдээ мартдаггүй байна. Энэ нь нас ахих тусам ихэсдэг бөгөөд ихэнхдээ эрчүүд зүүдээ мартахгүй санасаар байдаг ажээ.


Are College Students Actually Sleeping MORE Than We Thought? | HuffPost Life

8. Эрдэмтдийн оюутнуудын дунд хийсэн судалгаанд унтахынхаа өмнө хичээлийн материалаа уншдаг, шөнөжин унтахгүй бэлддэг эсвэл унтахынхаа өмнө өөр зүйл хийдэг хүмүүс оржээ. Үр дүнд нь “унтахаасаа өмнө хичээлээ уншдаг” нь шалгалтад илүү сайн оноо авсан байна.

Sleeping for two: Sleep changes during pregnancy

9. Ихэнх жирэмсэн эмэгтэйчүүд хар дарж зүүдэлдэг байна.

Can You Handle Being in More Than One Band?

10. Ихэнх алдартай хөгжимчин суут бүтээлүүдээ зүүдэлж зохиосон байдаг ажээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.15
    2023/12/09

    Хүн зүүдэндээ зүүдэлж байгаагүй зүүд бол үхэх

    Хариулах