Ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл сайжруулсан түлшийг тал үнээр нь борлуулна

С.Гандэлгэр
2021/08/10

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Засгийн газраас тогтоол гаргасан.  

“Сайжруулсан шахмал түлшний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 200 дугаар тогтоолд 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд иргэд сайжруулсан, шахмал түлшийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр авах талаар тусгасан юм.

Тэгвэл Засгийн газраас энэ тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан, “2022 оны  дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг тус тус авсугай” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна