Ардчилсан намын гишүүн Д.Энхбат өнөөдөр /2021.09.03/ Зам тээврийн сайд Л.Халтарыг төсвийн тухай хуулийг ноцтой зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашиглаж байна гэсэн үндэслэлээр АТГ-т өгч шалгуулахаар өгч байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр Чойроос Цогтцэций чиглэлийн авто замын арчлалт, засварыг мэргэжлийн бус ТББ-д өгсөнөөс болж иргэд хохирч байгааг онцолсон юм.
Тодруулбал, “Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, МУ-ын яамны Эрхзүйн байдлын тухай хуулийг Л.Халтар сайд ноцтой зөрчжээ. Төрийн чиг үүргээр олгогдсон зам засварын арчлалт, хамгаалалт, хяналт шалгалтыг мэргэжлийн бус ТББ-д шилжүүлсэн нь Автозамын тухай хуулийг зөрчиж байна. Мэргэжлийн бус холбоо, төрийн бус байгууллага зам засварын арчлалт, хамгаалалт, пост нэрийдлээр хуулиар олгогдоогүй төлбөр, хураамж авч, бичиг баримтыг олгож байгаа нь хууль зөрчиж байна.
Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөөч ээ гээд Авлигатай тэмцэх газарт хандаж байгаа. Ер нь цаашдаа бид Захиргааны хэргийн шүүхэд энэ гэрээг нь өгнө. Энэ гэрээ хуульд нийцэж үү үгүй юу гэдэг асуудлаар хандана.
Захиргааны хэргийн шүүхэд энэ Баянзам ТББ, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын байгуулсан энэ гэрээг хуульзүйн талаас нь шалгуулахаар хандана. Энэ гэрээ маш олон хуулийг зөрчиж байгаа. Тухайн Чойр, Цогт-цэций чиглэлийн 407 км-ийн эргэн тойронд амьдарч байгаа малчин өрхүүд, малчид маань малаа алдаж байна.
Албан ёсоор батлагдсан зам байхгүй, тэнд 10 гаруй замаар тээвэрчид өдөр 100-150 хүнд даацын тээврийн хэрэгсэл хөрс сийцэж байгаа. Хоёрдугаарт энд ямар хохирл үүсээд байгаа вэ гэхээр экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.27.222
haltar said tumur zamd tzeverlegchees ajlaa ehelsen turiin jinhene merit zarchmaar yavaa hyndee.
Хариулах150.129.140.5
ТББ гэдэг нь ашигийн бус улсад татвар төлдөггүй сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн цугларал юм.Тэгэхээр төрийн ажлыг мөнгө болгодог хэсэг хүмүүст өгсөн байна гэж ойлгов.УИХ ын гишүүд ТББ аар төсвийн мөнгө гаргаж татвар төлдөггүй жишиг монголд мода болох нь байна.Одоо боль доо
Хариулах66.181.182.197
Haltariin erhuugiin neg togsoltiin hoyr avgai so ynhan bnsn
Хариулах