Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн Гялааны тойром гэдэг газарт хоёр суудлын автомашин мөргөлдөж гурван хүн гэмтэж, дөрвөн хүн нас барсан тухай дуудлагыг 12-р сарын 9-ний 13:05 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 100 км зам туулан 14:20 цагт очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн эзэмшлийн Приус-20 суудлын автомашин, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд таван зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн Вингроад суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас Вингроад автомашинд зорчиж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/, М /11 настай, эрэгтэй/, Н /8 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэжээ.
Иргэн Д /44 настай, эрэгтэй/, М /40 настай, эмэгтэй/, А /16 настай, эмэгтэй/, “Приус-20” загварын суудлын автомашины жолооч нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн М /36 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.16.127
Ямар аймаар юм бэ анхаарал болгоомжтой явж хурдаа тохируулж яваачаэ
Хариулах