Хүчирхийллийн үр дагавар, хор уршгийг харуулах зорилготой “НАРНЫ СҮҮДЭР” уран сайхны кино дэлхийн хүний эрхийн өдөр буюу 12 дугаар сарын 10-нд нээлтээ хийлээ.
НҮБ-ын санаачилгаар дэлхийн 180 улс орон жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэхүү аяны хүрээнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны санаачилгаар НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгээр хүчирхийллийн хор уршгийн талаар иргэд олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “НАРНЫ СҮҮДЭР” уран сайхны киног бүтээлгэж олон нийтэд хүргэж байгаа юм.
Тус киноны найруулагч Э.Лувсандаш хүчирхийллийн хажуугаар хэн ч дуугуй өнгөрч болохгүй гэдгийг онцоллоо.
Э.Лувсандаш: “Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай”. Хүчирхийллийн хажуугаар хэн ч дуугүй өнгөрч болохгүй. Тиймээс энэний төлөө ямар нэгэн зүйл хийгээрэй, битгий дуугуй өнгөрөөрэй гэдэг уриалгыг хүргэж байгаа юм. Далд хүчирхийллийн хэлбэр нь удаан хугацаанд бугшмал далд явж байгад ил гарч ирэхээрээ маш хүчтэй гарч ирдэг.
Харин гол дүүрийн жүжигчин Г.Нарансолонго: Ер нь манай эцэг эхчүүд хүүхдээ хайрлаж байна гэсэн нэрийдлээр хүчирхийлдэг, тэрийгээ өөрсдөө мэддэггүй. Тэр нь яах вэ гэхээр хүсэл мөрөөдөл үзэл бодлыг нь сонсохгүйгээр шууд өөрийнхөө бодлыг тулгах, өөрийнхөөрөө байлгах, хүүхдээ хайрлаж аз жаргалтай байлгаж байна гээд өөрийг нь сонсохгүйгээр бодлоо тулгах нь нэг талаараа хүчирхийлэл болж хувирч байгаа юм.
Дээрээс нь хүүхдүүдтэйгээ ярилцаж байгаасай, ярилцахгүйгээр би энийг хайрлаж байна гэдэг нэрийдлээр хүчирхийлж болохгүй шүү гэж хэлмээр байна" гэлээ.
Гол дүрийн жүжигчин Ц.Цэлмэг: “СУИС-д орсноос хойш анхны дүр бүтээсэн уран бүтээл маань. Өөрөө киногоо үзээгүй байгаа болохоор маш их догдолж, айж байна. Зураг авалтын явцад хүндрэлтэй сценүүд их байсан. Гэхдээ даваад гарсандаа баяртай байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна