Б.Болор-Эрдэнэ: 2022 онд нэмж 1,000 гаруй үйлчилгээг E-Mongolia-д оруулахаар төлөвлөсөн

2021/12/21

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ өнөөдөр /2021.12.21/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "E-Mongolia төслийн хүрээнд 2021 онд ямар ажлууд хийсэн талаараа та бүхэнд танилцуулъя. Өнөөдөр И-Монголиад 600 үйлчилгээтэй байгаа. Өнгөрсөн долоо хоногт 574 үйлчилгээ байсан бол 600 болсон.

 Хамгийн их хэрэглэж буй үйлчилгээ бол жолооны үнэмлэх солих, нөхөн олгох үйлчилгээг 94,000 гаруй, иргэний үнэмлэх дахин авах үйлчилгээг 50,000 гаруй, гадаад пасспорт авах үйлчилгээг 14,000 гаруй удаа авсан байна. 

 Сүүлийн хоёр сарын хугацаанд нийт 356 байгууллага байгуулагдсан. Өмнө нь цэрэгт явахгүй иргэд заавал өөрийн биеэр очдог байсан бол одоо И-Монголиаг ашиглан онлайнаар бүртгэлээ хийлгэх боломжтой болсон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгах хүсэлтүүдийг нэмж оруулсан. 

Түүнчлэн манай багийн хувьд орон нутагт ажиллаж байгаа. Найман аймгийн 498 үйлчилгээг орон нутагт оруулсан. E-Mongolia систем 6.5 сая үйлчилгээг үзүүлсэн байна. Эдгээр үйлчилгээний 56 хувийг Улаанбаатарт 44 хувийг орон нутагт үзүүлсэн. E-Mongolia системээс лавлагаа тодорхойлолт авахад хоёр минут зарцуулж байна. 

Эрх зүйн орчныг бүрдүүлсэн таван багц хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Харин 2022 онд 100 гаруй байгууллагын 1000 гаруй үйлчилгээг нэмэхээр төлөвлөж байна" гэв.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.230
    2022/01/06

    МАН ыхан Ковидын хуулийг далимдуулан баахан шалгалтгүй ар өвөрийн хаалгаар орсон хулгаруудын нэг яаах аргагүй энэ авгай байхгүй юу даа

    Хариулах
  • 103.26.195.215
    16 цагийн өмнө

    Дажгүй болж байгаа. Цахим шилжилтэд шилжсэнээр сул гарч байгаа ажилинуудын орон тоог багасгаж эдийн засгийн хэмнэлт хийгдэж улс оронд тус нэмэр болгох чухал байх.

    Хариулах
  • 202.179.26.4
    2021/12/22

    Асуудалгүй сайн ажиллаж байгаа

    Хариулах