Д.Амарбаясгалан: Авлигад нэр холбогдсон гишүүн намын удирдах албан тушаал хаших эрхгүй

2022/01/05

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Syndicate talk exclusive” ярилцлагадаа авлигад нэр холбогдсон гишүүн намын удирдах албан тушаал хаших эрхгүй, мөн намын өмнөөс нэр дэвших боломжгүй гэдгийг онцолжээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: "Эрх чөлөөт нийгэм, ардчилсан тогтолцооны хамгийн том дайсан бол авлига, хүнд суртал, хариуцлагагүй байдал, албан тушаалын гэмт хэрэг байдаг. Эрх баригч намын хувиар энэ бүхэнтэй тэмцэх бодлогыг бид өөрсдөөсөө эхлэн гаргаж, 30 дугаар их хурлаараа намын дүрмээрээ баталгаажуулсан.

Авлигад нэр холбогдсон гишүүн намын удирдах албан тушаал хаших эрхгүй, мөн намын өмнөөс нэр дэвших боломжгүй, улс төрийн дэмжлэг авч ажиллах боломжгүй гэдэг заалтыг намын хөтөлбөртөө батлаад Улсын дээд шүүхээр батлуулсан.

Илтэд ёс зүйн зөрчил гаргасан этгээд намаас гарсанд тооцно гэсэн заалтыг баталсан. Энэ хөтөлбөр дүрмээрээ нам өөрөө аливаа гэмт хэрэг, ёс зүйн зөрчил гаргасан этгээдүүдтэй нэг эгнээнд байхгүй гэдгээ зарлаж байна гэсэн үг.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд намынхаа санхүүжилтийг нээлттэй болгож байгаа. Хэнээс, хаанаас ямар хэмжээний хандив цуглуулж, юунд зарцуулж байна гэдгийг ил болгож байгаа. Хандив өгөх гэж байгаа хүн хуулийн хүрээнд мөн өөрийн цэвэр орлогоос гэдэг зарчмыг барьж ажилласан. Намуудын үйл ажиллагаатай холбоотой сүүлийн үед сайн дураар хандив өгөх тохиолдол багассан" гэв. 

Дэлгэрэнгүй ярилцлагыг дараах линкээр орж үзнэ үү: 




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.119
    2022/01/08

    үлдэх хүн байгаа юм болов уу? ккк

    Хариулах
  • 203.91.115.42
    2022/01/07

    Идээд Цадсан гарууд доо энэ хүмүүс одоо идэх юмгүй үлдээгүй биз

    Хариулах
  • 103.229.123.133
    2022/01/07

    Муу Хятадын урвагч минь.танай МАНд чамаас эхлээд авилга авдгүй нэг ч хүн байхгүй.

    Хариулах
  • 66.181.160.38
    2022/01/06

    zasag chin tanai nam bus luivarchidaas zuvluh nereer hamgaalj bgaag temtsel geh uu?

    Хариулах
  • 183.177.99.230
    2022/01/06

    МАН ыхан 30 их хурлын индэр дээрээс юу гэж унгас алдлаа даа Авилга хээл хахууль албан тушаалтнуудтай хатуу арга хэмжээ авна гээд байсан хаа байна, Сү Батболд ханаж цаддаггүй Чойжилсүрэн Ч Хүрэлбаатар гээд МАН д цэвэрхэн үлдэх хулгар байна уу даа

    Хариулах