СЭРЭМЖҮҮЛЭГ: Согтуурсан үедээ автомашин хулгайлж, зам тээврийн осол гаргажээ

2022/02/15

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдрийн 19:00 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд суманд дэлгүүрийн гадна асаалттай орхисон автомашиныг иргэн Д согтуурсан үедээ хулгайлан жолоодож яваад автомашин мөргөж зам тээврийн осол гаргажээ.

Мөн өдрийн 03:00 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгэн баарны гадна зогсоолоос автомашин хулгайд алдагдсаныг 30 настай, эрэгтэй, иргэн Д үйлдсэн болохыг Цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлсэн байна.

Иймд иргэд автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, асаалттай орхихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.162.246
    2022/02/16

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах