БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ яамандаа ТАЗ-ийн шалгалт "оруулжээ"

Өчигдөр 08 цаг 47 минут

Байгаль орчин, аялал жуулчлалын яам-нд Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар болон Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл-ийн хамтарсан ажлын хэсгийн шалгалт хийж эхэллээ.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун: Бид 2019 оноос хойш өмнөх хоёр ч сайдад албан бичгээр хандаж байсан, удирдамжаа ч явуулж байлаа. Миний мэдэж байгаагаар танай яаманд хууль бусаар ажил үүргээсээ буусан гурван хүний асуудал байсан. В.Жавзан, Б.Оюунсанаагийн асуудлыг хурдан шийдсэнд талархаж байна. Шинэчилсэн Төрийн албаны тухай хуулиар бидний тавьж байгаа зорилго бол ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, ур чадвар нь шаардлага хангасан хүнийг л ажиллуулах. Төрийн албаны зөвлөл эрхэм төрийн албаны дарга, албан хаагчдаас хүсэх ганцхан зүйл бол хууль мөрдөж ажиллах юм. Танай ТНБД бол төрийн албаны мэргэшсэн албан хаагч. Б.Бат-Эрдэнэ сайдын хувьд хууль хэрэгжүүлэх гэж өөрөө жинхэнэ гар бие зүтгэж байсан хүний хувьд энэ зовлонг ойлгох байх гэж бодож байна. Төрийн албан хаагчийн хориглосон зүйлийг Төрийн албаны тухай хуулийн 39, 37 дүгээр зүйлд заасан байдаг. Үүний хэрэгжилтийг харна. Хэрэв энэ дунд зөрүү буруу юм явах юм бол томилох эрх бүхий албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, улс төрийн албан хаагчийг огцруулах мэдэгдлийг томилох эрх бүхий албан тушаалтанд нь явуулах эрхийг хуульчилсан байдаг.

“2019 онд батлагдсан шинэчилсэн Төрийн албаны тухай хуулиар маш олон харилцааг ойлгомжтой болгож өгсөн. Би хуулийн хэрэгжилт дээр хяналт тавьж ажиллаж ирсэн хүний хувьд өнөөдрийн байгаа мэдрэмжээр шалгалтыг зайлшгүй оруулах шаардлагатай. Хурдан хугацаанд орж ирж байгаад туйлын баяртай байна. Ажлаа хүлээж авснаас хойш нэг албан хаагч төрийн албаны шалгалтаа өгч тэнцээд орон тоон дээрээ жинхэлсэн. Бусад нь түр болон үүрэг гүйцэтгэгч байна. Төрийн албан хаагчийн шалгалтаа өгсөн мөртлөө ажлын байран дээрээ тавигдаагүй албан хаагчид бас байна. Томилох асуудлыг яаралтай хийх үүргийг Төрийн нарийн бичгийн даргад өгсөн.

БОАЖ-ын сайдын зүгээс:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс яамны газар, хэлтсийн дарга нарт шалгалтын Ажлын хэсэгт бүх бичиг баримтыг саадгүй үзүүлэх чиглэл өгөөд аливаа байдлаар бичиг баримт нуух, ажлын хэсгийн гишүүдийг төөрөгдүүлсэн үйл явдал болбол хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгад үүрэг болголоо.

Ажлын хэсэгт чин шударгаар хэн нэгний нөлөөнд орохгүй ажиллаж, хууль дагаж мөрдөөгүй албан тушаалтнууд байвал зохих шийдвэрийг гаргаж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлт тавилаа.

Төрийн албанд байгаа бугшсан системийг бид сайн цэгцлэх хэрэгтэй гэж харж байгаа. АТГ-аас гардаг Шударга байдлын үнэлгээгээр БОАЖЯ доороосоо гуравдугаарт орсон. АТГ-аас гаргадаг дараагийн Шударга байдлын үнэлгээгээр доороосоо гуравт биш ядаж эхний арван байрт орох шаардлагатай гэж үзэж байна.

Тус ажлын хэсэг нь төрийн байгууллага, удирдлагуудын үйл ажиллагаатай танилцаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдалд үнэлгээ өгөх, төрийн жинхэнэ албан хаагчийг 2019, 2020, 2021 онд сонгон шалгаруулж, томилсон үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх, хүний нөөцийн чиглэлээр 2019, 2020, 2021 онд гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт гаргах зэрэг үүрэгтэй юм. Гаргасан дүгнэлтүүдийг ТАЗ болон Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулна.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.151.176
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах